Н.Энхбаяр одоо ялтан биш. Юу гэх гээд байна вэ гэхээр, тэрбээр одоо улстөрд хүч үзэхэд ямар ч саад хориг байхгүй гэсэн үг. Хамгийн гол нь түүнд дараагийн сонгуулийг хүлээж суух цаг байхгүй. Тэгэхээр одоо л улстөрд орох нь тодорхой. Харин яаж...
Гадуур Н.Энхбаяр улс төрд хэрхэн орохоор зэхэж байгаа талаар янз бүрийн таамаг дэвшигдээд эхэлжээ. Үүнээс хамгийн их яригдаж байгаа нь МАХН-аас хэн нэгнийг золигт гаргаж, орыг нь эзлэх тактик гэж байна.
Бүр тодруулбал, МАХН-аас жагсаалтаар УИХ-д орж ирсэн залуу халуун гишүүдээс нэг нь их даргынхаа төлөө их суудлаас татгалзахаас өөр аргагүй гэсэн үг юм. УИХ-ын тухай хуулиар гишүүн бүрэн эрхээсээ татгалзсан тохиолдолд дараагийн хүнийг оруулж ирэх ба чухам үүн дээр Н.Энхбаяр дөрөөлөх гээд байгаа аж.
Ийм учраас одоо жагсаалтын З.Баянсэлэнгэ, С.Баасанхүү, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ц.Оюунбаатар, Ц.Сономпил нараас хэн нэгэн нь даргынхаа төлөө “алга болно”.
МАХН-ын хувьд буурьтай түшээдээсээ хагацах сонирхол угаасаа байхгүй. Н.Энхбаярын хувьд ч улс төрийн карьераа шинээр эхлүүлэхэд тулхтай хамтрагчид хэрэгтэй. Тиймээс З.Баянсэлэнгэ, С.Баасанхүү хоёр тунаж үлдэхээс өөр аргагүй. Тэд ч үүнийг мэдрээд, мэдэгдээд эхэлсэн.
Саяхан С.Баасанхүү Н.Энхбаярыг эргэхээр БНСУ-руу явчихаад ирсэн. Тэнд юу хэлэлцсэн нь ойлгомжтой. Гэхдээ тэглээ гээд намын дарга уярах нь юу л бол. Харин ч энд тэнд хэрэлдээд, намын ахмадуудтай ам мурийгаад явдаг нөхрийг шууд сонгосон байж ч мэднэ.
Гэвч З.Баянсэлэнгэ угаас Н.Энхбаярыг оройн дээд гэж итгэсэн нэгэн учир өөрийгөө золин байж даргаа гаргаж ирэх гэж зүтгэх магадлал өндөр. Харин парламентийн хүйсийн харьцаа, жендер энэ тэр гэж буй одоо үед МАХН эмэгтэй гишүүнтэй байх нь чухал зүйл учраас энэ магадлал буурч болно.
За, ямар ч байсан МАХН дотор золигт гаргах ажиллагаа хэдийнэ эхэлсэн байна.
Д.Маргад

Сэтгэгдэл ( 8 )
Zov shuu hen neg n zoligt garah tsag n bolsoon enhbayr tom gar orj ireed. Budaa bolgono doo Enhbayr orood iree
Эргүү сэтгүүлч вэ, хэнээр тахил өргөдгийн. улс төрд орчих вий гээд бөөн айдас. Орсон ч та нарт хамаагүй биз, энэнээс өөр сонирхолтой мэдээлэл байдаггүй юм уу хаашаа юм.
shorongoos garch ireed UIH-d suukh uu yah gj yamar gaviya baiguulsan gj Mongoliin turiig het doromjilson hereg bolno bz dee. Yahav orood irlee gehed Altanhuyag l unakh bh daa ene UNEN boloi... tegeed AN budaa bolno bz
Demjij baina
Uls turud yagaad orj bolohgui gej harin ch demjij bna. Gehdee shudraga uneni duu hooloi bolj Mongol ornoo hugjuuiehin tuluu lyavah heregtei bidend hudal medemhiiregchid, ner hund, ashig sonirholin tuluu amia ughuus butsghgui yumnuud hereggui.
орж ирэх хэрэгтэй улстөр ч сонирхолтой болно доо. шоронд хийхэд түлхсэн хээрийн чонотой нийсэн тэжээвэр ноход нь шээс нь гоожих гэж байгаа даа.Хэрэв Энхбаяр их улстөрд эргэн ирвэл одоогийн энэ худал яриаад хуцаад байгаа өмхий ханхалсан шударга царайлсан улстөрчдийн хуурамч баг нь бага боловч ханзарч юуны магад.