Өнөөдөр УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан боллоо. Бүлгийн хуралдаанаар Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд бусад намын бүлгүүдтэй зөвшилцөх ёстой гэж үзлээ. Ирэх пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар энэхүү асуудалыг хэлэлцэгдэх юм байна.
Тус бүлгийн дарга Н.Батцэрэн "МАХН-МҮАН-ын ""Шударга ёс" эвслийн бүлэг нь олонхийг төлөөлж байгаа. Гэхдээ олонхийг төлөөлж байна гэдэг нь зөвхөн Ардчилсан намын гаргасан санал, өргөн барьж байгаа хуулиудыг дагаж дэмжинэ, хуулбарлана гэсэн үг биш" гэв.
"Шударга ёс" эвслийн гаргасан бодлого, зорилт, нийгэм, эдийн засгийн хөтөлбөрүүд батлагдах ёстой. Ардчилсан намын бүлэг ч үүнийг дэмжих учиртай гэж уг бүлгийн гишүүд үзэж байгаа аж.
Тиймээс 2014 онд олонхийг бүрдүүлж байгаа хэсэг Засгийн газраа үр дүнтэй ажиллуулах бололцоог хангах, ажил хариуцаж байгаа хүмүүсийн хариуцлагатай холбоотой асуудлыг түлхүү ярих, өргөн баригдаж байгаа хуулийн төслүүд дээр харилцан бие биенийхээ саналыг хүндэтгэн, төрийн бодлого болгох чиглэлээр ойлголцож ажиллах жил байх учиртай. Мөн бүлэг дээр зохион байгуулсан ажлын хэсгүүдээ илүү үр дүнтэй ажиллуулах зорилгоор мэргэжлийн болон салбарын судлаачдыг татан оролцуулна гэж ярилцав.

Сэтгэгдэл ( 0 )