УИХ-ын гишүүн С.Бямбацогт: УИХ-ын олонх нь цөөнхөө дарангуйлж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 07

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.

-Дэгийн тухай хууль гишүүдийн ирцийг бүрдүүлж чадах хууль болно гэж үзэж байгаа. Хурууны хээгээр ажлын цагаа бүрдүүлэх асуудалд та ямар байр суурьтай байна?

-Гишүүдийн ирц идэвхийг сайжруулах гэдгээс гадна эхлээд УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд халдаж байгаа асуудлыг ярих хэрэгтэй. УИХ-ын өөрөө картаа шургуулж ирцээ бүртгүүлэх ёстой. Саналаа өгөхдөө өөрийнхөө сонгогчдыг төлөөлж, бүрэн эрхээ хэрэгжүүлэх учиртай юм. Гэтэл бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна. Хэн нэгэн хүний өмнөөс картыг нь дараад санал өгчихдөг. Энэ бол УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд халдаж байгаа асуудал. Тиймээс зөвхөн ирцээ бүрдүүлэхээс гадна саналаа өөрөө өгдөг байх хэрэгтэй. Ингэж байж их хурлын гишүүний бүрэн эрхийн асуудал шийдэгдэнэ. Тиймээс энэ хуулийн төслийг баталж байгаа.

 

-Цөөнхийн гаргасан санал дэмжигдэж байна уу?

 

-Хариуцлагын тухайд бол олонх хэт хүч түрж хэт дарангуйлж байна. Энэ байдал ч дээрх  хуулийг хэрэгжүүлэхэд хүргэж байгаа юм. Парламент бол ойлголцдог зөвшилцдөг байгууллага. Парламент асуудлыг шийдвэрлэхдээ мэтгэлцэж шийдвэрийг гаргадаг баймаар байна. Олонх нь дэмжсэн шийдвэрийг цөөнх нь хүндэтгээд явдаг. Цөөнхийнхөө гаргаж байгаа саналд хүндэтгэлтэй хандах ёстой.

Харамсалтай нь өнөөдөр цөөнхийнхөө гаргасан саналд хүндэтгэлтэй ханддаг зүйл огт алга. Олонхын гишүүн  гурван байнгын хороонд харьяалагддаг. Олонхийн санаачилсан хууль бол хэлэлцэгддэг. Цөөнхийн санаачилсан хууль болохоор дэмжигддэггүй. Шууд дарагддаг. Цөөнхийн гишүүнд нэг байнгын хороонд харьяалагддаг. Цөөнхийн гишүүдийн гаргасан саналыг шууд унагаж байна. Цөөнхийг үл сонссон, үл тоосон, үл хүндэтгэсэн байдалтай байгаа. Энэ байдал эцэстээ Парламентийн нэр хүндийг унагаж байна. Парламент гэдэг идвэхгүй, хариуцлаггүй, гэсэн ойлголтыг төрүүлж байгаа юм.

Н.Ганаа

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
азгар шард(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

өөрийн бурууг хэзээч хүлээж яваагүй ””төгцөгүүдий н намыг юу хүлээх вэ 5 ялагдаж болсон юм чинь талийгаач болох зам мөрөө хөө

1  |  0
барзгар хард(108.235.14.175) 2025 оны 03 сарын 13

Оросын улс терчдийн еер хоорондоо ярьдаг нэг шог ч гэмээр хэллэг байдаг Америкад муу юм болгон Оросд сайнд тооцогддог гэж,харин монголд АН-ын алдаа,муу юм болгон МАН-д маш сайнд тооцогдож энэ барзгар хараар удирдуулсан мудакууд туун дээр нь тоглох боломж олгох юм,МАН-ынханд монголын сайн сайхан хэрэггуй,тэдэнд зевхен эрх мэдэл,идэж уух л хэрэгтэй

1  |  0
Top