“Чалко”-гийн өрийг энэ оны эхний улиралд бүрэн төлж барагдуулна гэв

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 07

 

 

Монгол Улсын нүүрсний геологийн таамаг нөөц 173.3 тэрбум тонн  гэж тогтоосноос урьдчилсан болон нарийвчилсан хайгуулын дүнгээр 21.5 тэрбум нь баталгаажсан байдаг.

 

Баталгаажсан талбайд хийж буй олборлолтоос одоогийн байдлаар хамгийн томоохонд Тавантолгойн Баруун, Зүүн  Цанхийн ордыг багтаан нэрлэдэг бөгөөд, 2013 оноос Баруун цанхийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар, тухайн тайлант онд нийт 1,9 сая тонн нүүрс олборлосноос, 1,1 саяыг экспортод гаргаж,  100 гаруй сая ам.долларын ашигтай ажилласан статистик мэдээлэл байна. Харин Зүүн Цанхиас 5 сая тонн нүүрс олборлосноос,  820 мянган тонн нүүрсийг экспортод гаргаадбайна.

 

Санхүүгийн шинэ онд буюу 2014 онд Цанхийн Баруун, Зүүн хэсгээс нийтдээ 10 гаруй сая тонн нүүрс олборлох боломжтой гэдгийг судлаачид хэлж байна. Ингэснээр энэ оны эхний улиралд гэхэд“Чалко” компанийн өрийг бүрэн төлж барагдуулна гэдгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд албан ёсоор мэдэгдээд байгаа.

 

Тавантолгой ийнхүү 2014 онд өрөө барагдуулснаар цаашид үйл ажиллагаа нь идэвхжиж, өөрийгөө бүрэн санхүүжүүлэх боломж бүрдэх юм. Цаашид нүүрс баяжуулах үйлдвэрээ  ашиглалтад оруулж, нүүрсний үнэ цэнийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэсэн таатай мэдээлэл ч дуулдаж байгаа.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дуулгаж буй сайн мэдээг  Тавантолгойд үйл ажиллагаа явуулдаг өөр гурван компани буухиалж байгаа. Тэд Хятадын “Шинхуа Энержи” компанид 1 тэрбум тонн нүүрсийг 20 жилийн хугацаатай нийлүүлэхээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна. Хятадын  Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн дэд захирал Зан Гуангжун ойрын жилүүдэд Монголоос жилд 30-50 сая тонн нүүрс импортолдог болно гэсэн албан мэдэгдэл хийсэн нь манай нүүрсний олборлолтыг дэмжих бас нэгэн сайн мэдээ гэдгийг онцлоход илүүдэхгүй.

 

2014 онд Монгол Улс 31.4 сая тонн нүүрс экспортлоно гэж Сангийн яамнаас тооцоолсон.  Мөн Хятад улсруу нүүрс экспортлох компаниудын тоо нэмэгдэх төлөвтэй гарч байна. Энэ нь манай улсын хар алт Хятад улсын төлөв байдалтай шууд хамааралтай байгааг харуулдаг. Гэхдээ ирэх онд дэлхийн төдийгүй Хятадын нүүрсний зах зээлийн төлөв өсөх хандлагатай  байгаа нь ихээхэн анхаарал татаж байгаа юм. Түүнчлэн хар алтны ханш дийлэнх шинжээчдийн дүгнэлтээр ирэх онд өсөх төлөвтэй байгаа.

 

Тиймээс тоотой хэдхэн боловч тогтоон барьж үлдүүштэй эдгээр сайн мэдээ нь Монголын нүүрсний үнэ цэнийг 2014 онд дэлхийн зах зээлд өсгөх таатай боломж төдийгүй, цаашдын урт хугацааны тогтвортой байдал бүрдэх эхний алхам гэж ойлгож болохоор байна.

 

Шинжээчдийн таамаглаж буй 2014 онд нүүрсний зах зээл өсөлттэй байх энэ үед Монголын хамгийн том хурал болох “Coal Mongolia-2014” нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн хоёрдугаар сарын 20,21-ын өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(103.26.194.104) 2014 оны 01 сарын 08

MAH avligachidyn hiisen eh ornoosoo urvasangeree hiisen alham chini ard tumnee sohruulj baina shuu dee? ted naryg shorond hiih heregtei shuu dee?yronhiilogchoo

0  |  0
zochin(112.72.13.185) 2014 оны 01 сарын 07

2013ond tolj duusna gej baisan odoo daraa oni ekhnii uliral bolchihoj ene uls torchid ard tumniig aliin bolgon ingej doromjlokh yum bol.oORSDOO KHEDEN NOGOON AVCH OFSHOR DANSANDAA NUUKH GEJ L HOISHLUULAAD BAINA GEJ BODOH YUM DAA.

0  |  0
Sanal(202.72.247.249) 2014 оны 01 сарын 07

Baigaliin noots udahgui duusna. Tegtlee ih olborlolt hiij yah ni ve. Ene bol bid baigal delhiigee sunuuh neg alham uragshilj bna gesen ug

0  |  0
zochin(103.26.193.21) 2014 оны 01 сарын 07

man-yn tarisan lai. irgeded 21000 -g ugch uursduduu songuuliin mungu , ard olny koka awakh gesen lai. man-ynkhnaar tuluulekh baiosan yu,m

0  |  0
zochin(103.26.194.114) 2014 оны 01 сарын 07

man-yn tarisan lai. irgeded 21000 -g ugch uursduduu songuuliin mungu , ard olny koka awakh gesen lai. man-ynkhnaar tuluulekh baiosan yu,m

0  |  0
zochin(103.26.194.216) 2014 оны 01 сарын 07

man-yn tarisan lai. irgeded 21000 -g ugch uursduduu songuuliin mungu , ard olny koka awakh gesen lai. man-ynkhnaar tuluulekh baiosan yu,m

0  |  0
zochin(103.26.194.120) 2014 оны 01 сарын 07

man-yn tarisan lai. irgeded 21000 -g ugch uursduduu songuuliin mungu , ard olny koka awakh gesen lai. man-ynkhnaar tuluulekh baiosan yu,m

0  |  0
zochin(103.26.194.156) 2014 оны 01 сарын 07

man-yn tarisan lai. irgeded 21000 -g ugch uursduduu songuuliin mungu , ard olny koka awakh gesen lai. man-ynkhnaar tuluulekh baiosan yu,m

0  |  0
zochin(103.26.194.100) 2014 оны 01 сарын 07

man-yn tarisan lai. irgeded 21000 -g ugch uursduduu songuuliin mungu , ard olny koka awakh gesen lai. man-ynkhnaar tuluulekh baiosan yu,m

0  |  0
Top