Цалин тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх шаардлага хүргүүллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 08

УИХ дахь МАН-ын бүлэг цалин тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг ерөнхий сайд Н.Алтанхуягт хүргүүллээ. Уг шаардлагад төрийн албан хаагчдын цалин нийгмийн халамжын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг  нэмэгдүүлэж, энэ сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж буй нийгмийн халамжын тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэх, шаардлагатай иргэдийн тэтгэмжийн хэмжээг нэмэхийг шаардлаа. Ардчилсан намын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт "Цалин тэтгэвэрийн хэмжээг инфляцийн түвшин, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлнэ" гэж тусгасан байдаг. үүнийгээ хэрэгжүүлж,өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн энэ үед цалин тэтгэвэрийг нэмэгдүүлэхийг шаардаж байна гэлээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Мөнхбат "Цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх тухай шаарлагыг МАН-ын бүлэг засгийн газарт хүргүүлж байгаа. Ардын нам 26 -р их хурлаасаа хойш эх орноо нар зөв тойрч ард түмэнтэй уулзлаа. Уулзалт бүхэн дээр яригдсан нэг асуудал бол энэ цалин тэтгэвэр байлаа. Ялангуяа цалин нэмж өгөөч бага тэтгэвэр авч байгаа өндөр настнуудын тэтгэврийг нэмэгдүүлж өгөөч ээ гэсэн юм. Хоёр жилийн өмнө авч байсан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийнээ өнөөдөр хоёр дахин өндөр үнээр авч байна гэж байна. Манай намын баримталж байгаа гол бодлого бол хамгийн бага орлогтой иргэдийн тэтгэвэрийг 30 хувиар нэмэгдүүлээд өгчихөөч. Халамжын 103 мянган төгрөг авч байгаа иргэдийн тэтгэмжийг нэмээд өгчихөөч гэдэг шаардлага тавьж байгаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд засгийн газрын бодлого бол иргэдийнхээ олонхийг биш цөөнхийгөө дэмжсэн  байлаа. Үнэ тогтворжуулах гурван их наяд төгрөгийг салхинд хийсгэчихсэн". гэв

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hugjliin berhsheeltei irgen (112.72.13.55) 2025 оны 03 сарын 13

tsalin tetgeweriin nemegdel vr dvngee ogoxgvi bna yagaad gewel nemseniixee xereer baraa bvteegdexvvnii vne nemegdexeer ard irged baga tetgewereer yaj amidrax we odor irex tusam xool xvns n xomosdood ard irged namidraxad xetvv l bna nemlee nemlee ll gene yalgaa alga l bna shv de dendvv baga xuwi nemex yuma jaaxan ondor nemj boldoggvi yumuu tegwel ard tvmend medegdexvits nemer bolox bx gj bodoj bna da

1  |  0
madal (112.72.13.55) 2025 оны 03 сарын 13

tetgwewr halamj nemegdel 0.2 huwi nemsn bn 30huwi nemsn bish munguu mash ih hurdeggui bn huns hool awaad bairnii mungu uguud duusaad xuwtsasaa awch hurdeggui

1  |  0
odnoo(203.226.206.171) 2025 оны 03 сарын 13

Yumniivneebuuruuliahvmvvseebar aahvnsniivneeogtsombuuruul tsalintetgever nemeereihvmvvsee

1  |  0
irgen(103.29.144.18) 2025 оны 03 сарын 13

tsalin 30 huviar nemeed uguuch

1  |  0
Top