УИХ-ын чуулган ”дэн дун” үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 09

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхэлсэн бөгөөд одоо Гэр хорооллыг дахин төлөвлөх асуудлыг хэлэлцэж байна. Өглөө 77 хувийн ирцтэй эхэлсэн УИХ-ын чуулган 50 орчим хувийн ирцтэйгээр "нойрмог" үргэлжилж байна. Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нар өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нар өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.

Н.Ган

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top