Б.Бат-Эрдэнэ аварга: ангийн нөхөд яваад хэцүүдэж байгаа, одоо л орно доо

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 10

Өчигдөр УИХ-ын чуулган 9:00 цагаас эхэлсэн. Чуулган эхлэхэд хичээл зүтгэл гарган байж ирц бүрдүүлсэн бололтой. 77 хувийн ирцтэй нэлээд олон гишүүд ирсэн харагдсан. Харамсалтай нь үдээс хойш тэвчээр нь барагдсан нөхөд чуулганыг орхиж, идвэхтэй, тэвчээр заасан хэд нь суусаар үлдэв. Гишүүдийн сандал ч хоосорч байлаа. Харин тэгэхэд Б.Бат-Эрдэнэ аварга ангийн нөхөд яваад хэцүүдэж байгаа одоо л очъё доо гэсэн шиг 16:00 цаг өнгөрөөгөөд чуулганы танхимд морилж ирээд чимээгүйхэн суучихав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top