Улаанбуудайг гаалийн татвараас чөлөөлөх тухай хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 10

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанд суухаар ирсэн гишүүдийн тоо 46 гэж байгаа ч 20 хүрэхгүй шахам нь танхимд сууж байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх гэж байна. Энэ нь улсын нөөц бүрдүүлэх зорилгоор 100 мянга хүртэл тонн улаан буудайг импортоор оруулж ирэхэд ирэх зургадугаар сарын 1-н хүртэл Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай асуудал юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар танилцуулга хийлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top