МАН чуулганаас тав хоногийн завсарлага авав

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 10

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа. Завсарлага тав хоног үргэлжлэх юм байна. Хоёр долоо хоногийн өмнө УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг дээрх хуулийн төсөл дээр завсарлага авч байсан юм. Завсарлага авсан үндэслэлээ тус бүлэг “Уг хуулийн төсөлд уул уурхайн ашигт малтмалын ордын анхны үнэлэмжийг тогтоох тухай заалт тусгагдаагүй байна. Түүнчлэн тухайн ордын  нөөцөөс хамаараад дагалдсан дэд бүтцийг заавал тусгах ёстой, мөн нөөцлөн хадгалах гэх заалт хасагдсан нь буруу” гэж үзсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top