УИХ-ын чуулганы танхим чөтгөртэй

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 10

УИХ-ын гишүүн байхыг хүсэн мөрөөдөж улс төрд орчихоод одоо хийх ажлаа голдог хүмүүс байна аа. Өнөөдрийн үдээс өмнөх чуулганд 20 гишүүн л сууж байна. Гэсэн хэрнээ ханын самбар дээрх тоогоор 63 гишүүнтэй 81 хувийн ирцтэй байна гэх юм. УИХ-ын гишүүд үл үзэгддэг болчихов уу, хяналтын самбар нь эвдэрч гажаад ийм зүйл болов уу. Нэг бол чуулганы танхим кноп дараад, ирц бүртгүүлээд байдаг сүнс гүйдэлтэй болчихож.

Хамгийн гол нь идэвхтэй ярьж буй тав, аравхан гишүүн хэнд хандаж юу яриад байна гэдэг бас их сонин.Тэдний яриаг сонсож, анхаарч, ач холбогдол өгөх хүн чуулганы танхимд бол нэг ч алга. “Сонирхолтой” яриаг нь бичиж буй телевизийн камер л тус болох юм. Тэд олон улсын нийгэм эдийн засаг, хөгжлийн үндэстэй холбогдуулан “Уаантай, эрдэмтэй” хүн болоод олон зүйлийг ёстой нэг ярих шиг болж байна даа. Асуулт ч юм шиг хариулт ч юм шиг адармаатай яриагаар бусдыгаа залхаацгаана.

Аргаа барсан УИХ-ын дарга З.Энхболд “За Г.Уянга гишүүн асуулт тавилаа” гэх. Нөгөөх нь “Үгүй ээ хариулсан” гэв. Ийм л ойлгомжгүй унтаа дүр зураг харагдах ардын парламент.

Ярих дургүй хэд нь ангийн найз нартайгаа хөгжилдөж, хөөрөлдөж, зарим нь ном, сонин уншиж, зүүрмэглэж, интернэтээр аялцгааж харагдах юм.

Ийм идэвхгүй нөхдүүдийг сонгож,  эрхэм гишүүн болгосон энгийн ардадаа ухаантай харагдчихаад камерын цаана ширээнийхээ ард бол шал өөрийг бодож, чуулганд залхацгаана.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Saihan l baina daa!?(123.121.215.251) 2025 оны 03 сарын 13

Ardchilal ih saihan yum baina l gehees ooriig heleh yum algfa baina. Bid hezeeneesee l jalgiin negeer buuj malaa hariulj erh cholootei yavsan ard tumen sh dee. Ingej soel ertontsod hureh gej baina geed alialj baih herg er ni baina uu?!alban tushaald durtai ni toriin geh ordondoo busad ni jalga nugaaraa baina uu. ali esbol hogjiltei ornoor yavj huchee sorij amidarna uu oorsdoo medetsgeeg dee.

1  |  0
Saihan l baina daa!?(123.121.215.251) 2025 оны 03 сарын 13

Ardchilal ih saihan yum baina l gehees ooriig heleh yum algfa baina. Bid hezeeneesee l jalgiin negeer buuj malaa hariulj erh cholootei yavsan ard tumen sh dee. Ingej soel ertontsod hureh gej baina geed alialj baih herg er ni baina uu?!alban tushaald durtai ni toriin geh ordondoo busad ni jalga nugaaraa baina uu. ali esbol hogjiltei ornoor yavj huchee sorij amidarna uu oorsdoo medetsgeeg dee.

1  |  0
zochin(202.70.41.146) 2025 оны 03 сарын 13

Ярих дургүй хэд нь ангийн найз нартайгаа хөгжилдөж, хөөрөлдөж, зарим нь ном, сонин уншиж, зүүрмэглэж, интернэтээр аялцгааж харагдах юм.Ийм идэвхгүй нөхдүүдийг сонгож,эрхэм гишүүн болгосон энгийн ардадаа ухаантай харагдчихаад камерын цаана ширээнийхээ ард бол шал өөрийг бодож, чуулганд залхацгаана.

1  |  0
svgzhzh(213.166.199.66) 2025 оны 03 сарын 13

Sv bayboldaluurchin monhirgil heed niigem buzarlasanatsnuud . Iin konop darj irts bvrdvvldegvideo youtube eer dvvren bn . Vzetsgeee!!!!!!

1  |  0
Chutger(103.26.194.130) 2025 оны 03 сарын 13

Ter chutger ni hen be

1  |  0
hetsyy (112.72.13.117) 2025 оны 03 сарын 13

Hicheel hiideggyi ygend ordoggyi hyyhed shig yumnuudiig dund surguulid n gyitseej suulgaj surga.

1  |  0
luivarchid(103.26.194.141) 2025 оны 03 сарын 13

yoooohbuurrrheleh ch muu ug algaa.

1  |  0
BJ(103.26.194.112) 2025 оны 03 сарын 13

Хурал биш гурил л болж байна даа

1  |  0
76 chotgor (49.0.154.197) 2025 оны 03 сарын 13

camera ulaan tsaim bichleg avaad bhad oor gishuunii konopiig avd bhn ma te

1  |  0
irgen(202.55.182.82) 2025 оны 03 сарын 13

Yaanda iim baij yaaj ulsaa hugjuulnee.ed nar bga tsagt hugjihguilde

1  |  0
xxx(202.55.182.82) 2025 оны 03 сарын 13

Arai denduu yumnuud ingej bhaar bolichoosoi ard irgedee johon ch gesen hundleesei

1  |  0
pkxny(103.23.51.4) 2025 оны 03 сарын 13

их хурал бүр нэр нүүрээ барлаа шүү

1  |  0
Top