Хөгжлийн бодлогыг зөв тодорхойлж чадах уу

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 13

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулахад УИХ-дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга нар ахалж, Төрийн байгуулалтын байнгын хороо гол ноён нурууг нь барьж, бүх байнгын хороодоор хэлэлцэх үүргийг УИХ-ын дарга өгсөн. “Хөгжлийн бодлого”-ыг бүх байнгын хороогоор хэлэлцэх шийдвэрийг гаргасан нь УИХ-аас баталсан хууль, тогтоолын төслүүдтэй уях, аль салбарыг хөгжлийнхөө тэргүүлэх чиглэл болгон тодорхойлох вэ гэдгийг эцэслэн гаргах учиртай юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Ухаалаг төр” бий болгох тухай зарчмыг энэхүү төсөлд улам гүнзгий агуулгаар суулгах ёстой болжээ.

Ерөнхийлөгч хэлэхдээ “Засгийн газар хууль санаачилж шийдвэр гаргахдаа ухаалаг төрийн зарчмыг гүйцэтгэх засаглалын бүх шатанд чанд баримталдаг болъё. Бизнес, эдийн засгийг идэвхжүүлэх, эдийн засгийн гадаад хамаарлыг багасгах, үйлдвэрлэл, хувийн хэвшлийг дэмжих, төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах чиглэлд бодитой арга хэмжээнүүд авч хэрэгжүүүлье гэсэн чиглэл өгсөн байгаа. Дээр нь иргэд, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд төрийн шаардлагатай ажил, үйлчилгээг гэрээний үндсэн дээр шилжүүлэх замаар төрийн үйлчилгээг хэмнэлттэй, үр ашигтай болгоё. Гэсэн юм.

 Нэг ёсондоо том төрийг ухаалаг төр болгоход “Хөгжлийн бодлого”-д тусгах заалтууд чухал нөлөө үзүүлэх юм.

Монголын эдийн засгийн гол хүч уул уурхайн салбар яах аргагүй мөн. Тус салбар ойрын 10 жилдээ Монголын эдийн засгийн ганц хүч хэвээр байх дүр зураг байсаар байна.Уул уурхайгаас хэт хамааралтай байхын сөрөг талыг бид өнгөрсөн хугацаанд хангалттай мэдэрсэн. Тэгэхээр бусад салбараа яаж хөгжүүлэх вэ гэдэг том ухагдахууныг “Хөгжлийн бодлого”-д суулгах болж байна.

Бусад орнуудын туршлагыг харахад улс орон бүр хөгжлийн хараагаа тодорхойлж түүндээ нийцсэн бодлого зорилтуудыг дэвшүүлж ирсэн байдаг.

Тэгвэл С.Бямбацогт нарын гишүүд “Бодлоготой хөгжье” хөгжлийн бодлогыг дэвшүүлэн тавьжээ. Тус бодлого хэдэн оныг хүртэл тогтвортой мөрдөгдөх вэ гэдэг төслийг боловсруулах шатанд тогтоох аж.

Хамгийн чухал нь энэхүү бодлогод одоо УИХ дахь улстөрийн хүчнүүд улстөрийн өнцгөөр хандах бус улс орныхоо хөгжлийг, ирээдүйг харж чадвал энэ УИХ-ын томоохон гавьяа болж үлдэх учиртай боллоо.

Олон улсын жишгээс харахад улс орон бүр өөрийн өөрийн орны онцлог, баялаг, давуу талаа ашиглан хөгжих оновчтой бодлогыг авч хэрэгжүүлэн тууштай зүтгэж хөгжлийн шатанд хүрч чадсан байдаг. Харин манай орны “хууль батлагчид” бүхэл бүтэн улс орныхоо хэтийн зорилго эх орны хөгжих, эс хөгжихийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж, ямар замаар ирээдүй рүү тэмүүлэхийг харах л үлдлээ. Хамгийн зөв бодлогыг тодорхойлж  хамтын хүчээр шийдвэл эх орны ирээдүйн зам гарэлтэх болно.

Н.Ганчимэг

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.70.39.29) 2014 оны 01 сарын 13

20 жил гоё төсөл хөтөлбөр төлөвлөгөө гээд гадаад дотоодын эрдэмтэн мэргэдийг оролцуулсан мянга түмэн бичиг цаасны ажил дээр нь монголоо хөгжүүлье гэсэн тоо томошгүй хурал цуглаан семинар хэлэлцүүлэг аян зохиож бас болоогүй бусад орны хөгжлийг судлая гээд хамгийн баян америкаас хамгийн ядуу оронд хүртэл очиж үзсэн байх юм.яг үнэнийг хэлэхэд юм гуйж очоогүй орон очиж оролцоогүй хурал гэж манай том дарга нарт алга.үр дүнд ард түмнийн татвар ихэнх нь дээр зүйлд зарцуулагдаад үлдсэн жаахан юм авилга том дарга нарын хэрэгцээнд зарцуулаад өдрөөс өдөрт ядуурч оюун санааны хоосрол архи тамхи гэмт хэмт хэрэгийн золиос болсон хэдэн цөөхөн ард олон юм.бодит байдлыг ойлгосон тэмцээд нэмэр байхгүй гэдгийг мэдэрсэн цөөхөн хэдэн хэсэг нь харь орныг зорин цагаачлаад гарч эхэллээ.эзэнгүй

0  |  0

Top