Баялагтай орнуудад балагтай жил эхэлж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 13

Хөрөнгө оруулагчид энэ онд уул уурхайг сонгох уу, үгүй юу гэдгээ шийднэ гэж “Mining.com”-д нийтэлжээ. Энд бичсэнээр, баялагтай, өөрөөр хэлбэл баялгаасаа орлого олдог орнуудад таагүй он жилүүд нүүрлэж байна гэсэн үг.

Яагаад гэвэл, уул уурхайн олон төрлийн нөөцийг ашиглахын оронд технологийн дэвшлээр гаргаж авсан орлуулах бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэлд хэрэглэж эхэлсэн. Мөн ногоон эдийн засгийг хөгжингүй орнууд төрийн бодлогодоо тусгасан зэрэг нь олон улсын зах зээл дэх түүхий эдийн ханшид шууд нөлөөлж эхэлсэн байна.

Өнөөдрийн байдлаар олон улсад тонн зэс 7424 ам.долларын ханштай байгаа. Долоон хоногийн өмнөхөөс 72 ам.доллараар буурсан ханш. Шинжээчдийн үзэж буйгаар, зэсийн ханшийн уналт энэ он дуустал үргэлжилнэ.

Голлох түүхий эдийн сагсад багтдаг нефтийн ханш ч Ойрхи Дорнодын үймээн, Ираны болзошгүй дайн, ОПЕК-ийн бодлого зэргээс шалтгаалж тогтмолу унасаар байгаа аж. Тэгэхээр 2014 он баялагтай орнуудын хувьд эрсдэл ихтэй жил байх нь бололтой.

Доорх зурагт улбар шараар тэмдэглэгдсэн орнууд эрсдэл өндөртэй байх аж. Монгол Улс үүнд багтсан байгаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top