“Рио Тинто” энэ сард Монголын Засгийн газартай зөвшилцөнө гэнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 13

“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” групп Монголын Засгийн газартай энэ сард зөвшилцөлд хүрнэ гэж мэдэгджээ. Энэ нь далд уурхайг ашиглалтад оруулах зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай холбоотой юм байна.

Гэхдээ хэлэлцээр нэлээд хүнд нөхцөлд явагдана гэсэн байв. Учир нь одоогийн Засгийн газар 2009 оны гэрээний зарим заалтыг өөрчлөх бодолтой байгаа бөгөөд эдгээр нь хөрөнгө  оруулалттай холбоотой юм.

Одоогийн байдлаар “Туркойз Хилл”, “Рио Тинто”-гийн олон улс дахь хувьцаа уналтад орсон. Гэхдээ олон улсын арилжааны 15 банкаас авах зээлийн гэрээ хүчинтэй хэвээр байгаа.

Мөн Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулиас шалтгаалж гадаад хөрөнгө оруулалт 50 хувиар багассан, Оюутолгойн 2000 гаруй монгол ажилчин ажилгүй болсон зэрэг таагүй зүйлс болсон.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сандаг(103.26.194.193) 2014 оны 01 сарын 13

хүүшээ энэ чинь юу гээч болоод байнаа нэг улсын компани манай улсийн засгийн газартай зөвшилцөх юм гэнэтэр зөвшилцөх саналыг нь засгийнгазар хүлээн зөвшөөрөөд зөвшилцөнө гэх хэн хэний нутагтирчихээд бүхэл бүтэн бүрэн эрхэт улсыг дарамтлаад байгаа юм бэ?? хөөж гаргавал таарна

0  |  0
Top