Төрийн төмөр нүүр ба О.Магнай

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 13

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар сүүлийн хоёр жилд олон нийтийн эрх ашигт чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж, сайн муугаар хэлэгдсээр байна. Олон нийтийн дунд ШӨХТГ О.Магнай даргын амбицаа өсгөх объект болж байна гэсэн ойлголт бий. Гэвч нөгөө талаас ард иргэдийн эрх ашгийг хамгаалах “төрийн төмөр нүүр” болчихоод байгаа билээ.

Тэрбээр шатахуун импортлогчид, барилгын компаниуд, нийтийн тээвэр, их дээд сургуулиуд, банкууд, худалдааны байгууллагууд, үүрэн холбооний операторууд гэх мэт нийтэд чиглэсэн өргөн хэмжээний үйл ажиллагаа явуулдаг газруудыг шалгаж хатуухан арга хэмжээ авдаг. Эдгээр газар иргэдийн эрх ашгийг цөөнгүй үйлдлээр зөрчдөг ч өмнө нь хариуцлага тооцох, хянах, шалгах эрх мэдэлтэн байгаагүй гэхэд болно.

Харин одоо О.Магнай даргаас “айдаггүй” газар байхгүй. Өөрөөр хэлбэл, хээвнэг зөрчил гаргадаг газар үлдээгүй гэхэд болно.

Гэхдээ ШӨХТГ-аас явуулж байгаа эдгээр үйл ажиллагаа дэндүү өргөн цар хүрээг хамарч, улс төрийн пиарын хэрэгсэл болж байна гэх шүүмжлэл ч бий. Хэдийгээр О.Магнай даргын үйл ажиллагаа хувийн амбицийг нь илэрхийлж байгаа гэж болох ч Засгийн газрын сураггүй байсан нэг агентлагийн нэрийг өөд татаж, ард түмэн эрх ашгаа хамгаалуулах нэгэн бамбай болж чадаж байгаа.

Нэгэн цагт О.Магнай солигдож, өөр дарга томилогдоход ард түмэн ШӨХТГ-ын даргыг өндөр шаардлагаар хүлээж авах нь тодорхой. Өөрөөр хэлбэл “ШӨХТГ-ын дарга” гэдэг өндөр шаардлага, шалгууртай албан тушаал бий болж байгаа юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.9.90.130) 2014 оны 01 сарын 14

Магнай зөвхөн өөрийн рейтинг өсгөх ажил хийж байна. Зөвхөн мөнгөтэй, МАН-ыг дэмждэг захиралтай аж ахуйн нэгж, хүмүүс рүү шалшалтай хандуулж байна. Үүл дарга ч бас адилхан. Яагаад Богд хааны ордрг музейн газрыг хууль бусаар авсан АПУ-тай хариуцлага ярихгүй байгаа юм бэ.

0  |  0
зочин(103.26.194.152) 2014 оны 01 сарын 13

Хүн бүр хэрэглэгч болохоор Магнайгийн хариуцдаг ажил их байхаас өөр яахын Монголын бүх иргэдэд хамаатай асуудлууд түүнйи газарт харьяалагдаж байна шүү дээ Нэг хүн хэдэн төрлийн үйлчилгээ авах билээ гээд бодохоор бүх асуудлуудыг нэрлэх ч боломжгүй юм бишүү

0  |  0
zochin(103.26.194.13) 2014 оны 01 сарын 13

magnai dargyn ajlyn tsar khuree ni ikh urgun baikh yostoi.ediin zasag, mongol khunii amidralyg khamardag bukh salbar baikh yostoy . mash ikh demjiji baina

0  |  0
Top