С.Бямбацогт: “Бодлоготой хөгжье” төсөл МАН-ын шоу биш

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 13

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга  болсноосоо хойш эрх баригч хүчний бодлого зорилтыг идэвхтэй шүүмжилж, байр сууриа хатуу илэрхийлсээр байгаа улстөрч.  

МАН өнгөрсөн 2012 оны сонгуульд 40 хувийн саналыг авч, өдгөө парламентийн гол сөрөг хүчин болсон. Гэхдээ энэ үүргээ хангалттай биелүүлж байгаа, эсэх нь сонирхол татна. Учир нь МАН-ын гишүүдийн санал, шүүмжлэл төрийн бодлогод төдийлөн тусахгүй байгаа. Энэ нь төрийн бодлогын залгамжийг алдагдуулж байгааг УИХ-ын гишүүн С.Бямбацогт удаа дараа илэрхийлсээр байгаа юм.

Тэрбээр өнгөрсөн зургаадугаар сараас УИХ-ын нэр бүхий гишүүд, эрдэмтэн судлаачдыг хамруулсан томоохон хэлэлцүүлэг зохион байгуулж, хөгжлийн шинэ стратеги, төлөвлөлтийг боловсруулан УИХ-ын түвшинд өргөн бариад удаагүй байгаа юм.

“Бодлоготой хөгжье” хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай тогтоолын төслийг нь МАН-ын нэг шоу гэж харах нэгэн байгаа ч нөгөө талаас намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийг дэмжсэн, сонгогчийн эрх ашгийг илэрхийлсэн баримт бичиг юм. УИХ-ын гишүүн С.Бямбацогт УИХ дахь МАН-ын бүлгийн даргын хувьд сонгогчдынхоо саналыг хүндэтгэн намынхаа бодлого, үзэл санааг төрийн бодлогод тусгахаар чармайлт гарган ажилласаар байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
жс жс (112.72.11.67) 2014 оны 01 сарын 13

хожимдсон ухаарал юм даа .МАН -ГУУД өмнө нь засаг авна гэдэг ХООЛОНДОО сүрэглэн дайрна гээд ойлгочихсон байсан юм

0  |  0
Top