Уул уурхайн салбарынхан 2025 он хүртэл юу хийх вэ?

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 13

Уул уурхайн яамнаас “Эрдэс баялгийн салбар 2025” олон нийтийн хэлэлцүүлгийг энэ сарын 15-нд буюу нөгөөдөр зохион байгуулах гэж байна.

 

Иргэд, олон нийтэд уул уурхайн салбарын талаар бодит ойлголт өгөх, салбарын хөгжлийн хэтийн төлөв, бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, түүнчлэн 2025 он хүртэлх зорилтоо тодорхойлох зорилготой.

 

Дээрх хэлэлцүүлгийн бэлтгэл ажлыг өнгөрсөн нэг сарын хугацаанд хийсэн. Ингэхдээ төмөр, алт, нүүрс, геологи, газрын тосны чиглэлээр салбар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт Уул уурхайн яам, харьяа агентлаг, мэргэжлийн холбоод, ТББ-ын төлөөлөл оролцсон. Дэд хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг “Эрдэс баялгийн салбар 2025” хэлэлцүүлгээс гарах уриалгад тусгах юм.

 

Хэлэлцүүлэг, “Эрдэс баялгийн салбараас Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл”, “Эрдэс баялгийн салбар ба хүний эрх, хүрээлэн буй орчин”, “Эрдэс баялгийн салбар ба олон нийтийн оролцоо, орон нутгийн хөгжил”, “Эрдэс баялгийн салбарын бүтээмж, өрсөлдөх чадвар” гэсэн 4 салбар хуралдаантай аж.

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Геологч(103.26.194.15) 2014 оны 01 сарын 14

Энэ удаагийн Уул уурхайн яамнаас юу ч гарахгүй, юу ч хүлээгээд нэмэргүй. Ажлаараа, бодлогоороо хамгийн муу яам бол УУЯ. Сайд нь өөрөө ямар ч толгой мэдлэг байхгүй н дээр тэр т.н.б. дарга болон зөвлөх нь нийлээд 3 уулаа ноолуурын мэргэжилтэн. Ядаж Удвал шиг муу ч гэсэн чиглэлийн хүн тавьчихгүйдээ. Уул уурхайгаас монгол улс бүрэн хамааралтай болчихоод байхад ийм хагас ухаантай, хагас мэлмийтэй хүн яөж авч явах юм бэ Алтанхуяг аа !!!

0  |  0
Ganhuaygiin(103.26.194.90) 2014 оны 01 сарын 13

Eeljit show

0  |  0
Top