УИХ-ын даргын нийгмийн бодлогын зөвлөхөөр Ц.Буянцогтоог томилжээ. Тэрбээр Японд программ хангамжийн мэргэжлээр сургууль төгссөн бөгөөд энэ салбарт олон жил ажиллаж байсан юм байна.
УИХ-ын даргын ажлын алба нь зургаан орон тоотой байх ёстой гэдгийг 2004 онд баталсан бөгөөд өнгөрсөн 2013 нэгдүгээр сард Тамгын газраас энэ орон тоог хоёроор нэмэгдүүлэх санал гаргасныг чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталсан юм. Тодруулбал, УИХ-ын даргын ажлын алба найман хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд үүнд, улс төрийн бодлогын зөвлөх, ажлын албаны ахлах нэг, хууль зүй, эдийн засаг, нийгмийн бодлогын зөвлөх тус тус нэг, улс төрийн бодлогын асуудал хариуцсан референт бөгөөд ажлын албаны ахлагчийн туслах нэг, хууль зүйн бодлогын асуудал хариуцсан референт нэг, эдийн засгийн бодлогын асуудал хариуцсан референт нэг, нийгмийн бодлогын асуудал хариуцсан референт нэг байхаар баталжээ.

Сэтгэгдэл ( 2 )
Энэ бид хоёрт мэддэг чаддаг юм нэг ч байхгуй
Хөөрхий минь, олон жил АН-ын бөгс долоож байж энэ суудалд очжээ. Бас цаана нь Сайнбаяр гээд бас нэг бөгс долоогч бий.