Монгол Улсын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 онд батлагдан гарч, гэр бүлийн хүрээнд, бусдын аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, хүчирхийлэл дарамт үйлдэх нь хүний эрхийн зөрчил гэж үзнэ гэж хуульд заасан байдаг. Гэтэл өнөөгийн нийгэмд сэтгэл сэртхийлгэм аймшигт гэр бүлийн хүчирхийллээр амь насаа алдагсдын тоо хэрээс хэтэрлээ.
Энэ асуудал төр болон холбогдох яам одоо л нэг ажил хийж магадгүй бололтой. Эсвэл бас яриад л өнгөрөх нь үү. Өнөөдөр Төрийн ордонд гэр бүлийн хүчирхийлэлтэй хэрхэн тэмцэх талаар Х.Тэмүүжин сайд хууль хяналтын байгууллага болон хүний эрхийн төлөө ажилладаг байгууллагынхантай уулзаж санал бодлоо солилцсон юм. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Мэргэжлийн хүмүүсийн гаргасан санал санаачлагыг цааш нь уламжилж, хэрэгжүүлж ажиллана гэдгээ хэлээд хүчирхийлэлд өртсөн иргэдийг аюулгүй байлгах түр байрны асуудлыг төр хариуцах шаардлагагүй төрийн бус байгууллагуудад өгнө гэв.

Сэтгэгдэл ( 1 )
Тэмүүжин сайд минь үнэн л байгаарай. Гэр бүлийн хүчирхийлэл архичдаас салах цаг болсон шүү. Цагдаа шүүх прокурор хороо хорин гудамж хэсэг нийгмийн ажилтан гээд бүгд нийлээд улсын хэмжээнд том компант ажил зохиох л хэрэгтэй шүү дээ. Худлаа яриад суугаад байвал юу ч биш болоод л өнгөрнө шүү дээ. Энэ хоёр хуульд хүмүүс маш их итгэж хүлээж анхаарал хандуулж байна. Муусайн архичид хүчирхийлэгчидт эй хүчтэй үзэлцэж айл гэрийг амгалан тайван амьдруулж нийгэм улс орноо цэвэрлэх нь туйлын чухал цаг үеэ олсон хууль ажил болно.