АН-ын бүлэг сонгуулийн үеэр тээр болдог намуудыг замаасаа зайлуулах нь

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 14

АН-ынхан хуралдаад Улстөрийн намуудын тухай хуульд хэд, хэдэн зарчмын өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ. Тухайлбал,  УИХ-ын сонгуульд суудалгүй намыг татан буулгадаг болох тухай заалт оруулахаар болж. Өнөөдрийн байдлаар 20 гаруй нам бий. Эдгээр  намууд ямар ч үүрэг гүйцэтгэдэггүй. Зөвхөн сонгууль дөхөхөөр улстөрждөг,  улстөрийн шантааж хийдэг. Зарим нэг нам нь даргаасаа өөр гишүүнчлэл байдаг эсэх нь эргэлзээтэй юм байна. Тиймээс сонгууль болохоор улстөржиж, амь ордог улстөрийн намуудыг цэгцлэхэд дээрх шалгуур  үр дүн дагуулна гэж бүлгийн гишүүд үзэж байна гэв.


Мөн нөгөө нэг асуудал нь сонгуулийн тухай хуулийн төсөл юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд Сонгуулийн тухай хууль зайлшгүй хөндөгдөж буй аж. Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд Засгийн газрын гишүүн нь парламентаас гадна сонгогдохыг заасан. Тиймээс Засгийн газрын гишүүнээр сонгогдох хүнийхээ улстөрийн болон төрд ажилласан туршлага зэргийг харгалзан үзэхээс эхлүүлээд олон зүйлийг Сонгуулийн тухай хуульд тусгаж өгөх шаардлага үүсчээ. 


Тиймээс Үндсэн хуультай харшлахгүйгээр сонголт хийдэг болох, ингэхдээ өмнө гаргасан амжилтаасаа ухрахгүй, түүнийгээ хамгаалсан Сонгуулийн хуулийг баталж гаргах ёстой гэх байр суурийг бүлгийн гишүүд илэрхийлсэн тухай Д.Эрдэнэбат дарга онцоллоо. Дараагийн сонгуулиас урьтаж дараа болдог нөхдүүдийг замаасаа холдуулахын төлөө АН-ын бүлэг хөдөлсөн бололтой. Далд санаа нь ганц намынхаа ноёрхолоор амар сайхан жаргах хүсэл мөрөөдлийнхөө зэсийг тод цухайлгах шиг боллоо.


Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ggg(180.235.180.89) 2025 оны 03 сарын 13

ene bol ardchilal bish bolno

1  |  0
Санж(112.72.13.227) 2025 оны 03 сарын 13

Бусад бүх намуудыг татан буулгаад, зөвхөн АН сонгуульд нэр дэвшүүлдэг, сонгогддог хуультай болох хэрэгтэй. Тэгж байж л хүмүүс ардчиллыг ойлгоно.

1  |  0
Зөв(118.70.170.139) 2025 оны 03 сарын 13

Зөв ш дээ.

1  |  0
Зөв(118.70.170.139) 2025 оны 03 сарын 13

Зөв ш дээ.

1  |  0
zzzzz(103.26.194.73) 2025 оны 03 сарын 13

zuw shuu dee . nam nertei dargaas uur gishuun baikhguy .uls turiig busniulsan busad tom namyn bugs doloosonayaldan dagagchid olon baina .

1  |  0
Top