МАХН-ын гишүүд болох УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Шадар сайд Д.Тэрбишдагва нар үл ойлголцоод байгаа тухай яриа сошиал сайтуудын онцлох сэдвүүдийн нэг болоод он дамначихаж. Тэрчлэн харилцаа нь муудсан хоёр гишүүн Солонгост сувилуулж байгаа намынхаа даргыг тус тусдаа зорин очиж, асуудлаа өөр өөртөө ашигтай тал руу нь эргүүлэх гэсэн биш Н.Энхбаяраас их улстөрд эргэн ирнэ гэсэн албан ёсны хариулт сонсоод ирсэн гэх мэдээлэл ч гарсан. Тэгсэн хэрэг дээрээ энэ нь үгүй бололтой. Учир нь Н.Энхбаярын ойрын хүрээний эх сурвалжийн зүгээс гадагшлуулж буй мэдээллээс харахад даргын амнаас тийм үгс унаагүй бололтой. Харин сошиал ертөнцийн нөхдүүд энэ асуудлаар илүү их шуугиан дэгдээхийг хүссэн янзтай байна. Түүнчлэн Шадар сайд Д.Тэрбишдагвыг матахаар Солонгос явсан гэх УИХ-ын гишүүн О.Баасанхүү ч өөрийн твиттер хуудастаа аядуу зөөлөн үгс бичиж суух юм байна. Тэрбээр “Тэрбишдагва дарга бид хоёр муудалцаж сайдсан зүйл байхгүй. Би твиттерээр жиргэсэн.” хэмээн жиргэжээ. Эндээс харахад Д.Тэрбишдагва, О.Баасанхүү хоёрын харилцаа тийм ч муу биш байгаа бололтой.

Сэтгэгдэл ( 0 )