Монгол Улсад цөмийн хаягдал хэзээ ч булшлахгүй гэв

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 15

Монгол Улсад цөмийн хаягдал булшлах тухай асуудал дуулиан дахин дуулиан тарив. Тэр ч бүү хэл, эндээс олох мөнгийг төсөвт тооцсон гэж хүртэл ярих болсон. Харин Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр энэ талаар албан ёсоор тайлбар хийж "Энэ бол цуурхал" гэсэн юм.

Нэг бус удаа хөндөгдөж, гадаадын хэвлэлээр шуугих болсон эл асуудалд манай төрийн томчууд тэр болгон мэдэгдэл хийдэггүй ч төсөвтэй холбогдох болсноор ийнхүү залруулга гаргаж буй бололтой. Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль болон уг хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол 2000 оны 2 дугаар сарын 3-нд тус тус батлагдсан. Энэ хууль нь Монгол Улсын аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангахад чухал хүчин зүйл болох Монгол Улсын нутаг дэвсгэрийг цөмийн зэвсгээс ангид байлгахтай холбогдсон харилцааг үндэсний хэмжээнд зохицуулж, олон улсын өргөн дэмжлэгийг авч байна.

Цөмийн зэвсгээс ангид байх тухай манай улсын статус нь өөрийн улсын аюулгүй байдлыг бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдалтай шууд холбож буйгаараа чухал юм. Энэ талаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас хоёр жил тутамд гаргадаг Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай тогтоолд тодорхой заасан байдаг бөгөөд манай улсын нэр хүндийг зөвхөн НҮБ-ын хэмжээнд төдийгүй олон улсын хэмжээнд өргөж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top