Тавантолгойн ордыг захиран зарцуулах, Монголын талын эрх ашгийг тодорхойлох “Эрдэнэс таванТолгой” компани иргэдийн хувьцааг үнэ цэнэтэй болгохын тулд 2015 оноос олон улсын зах зээлд IPO гаргах бэлтгэлийг одооноос хангаж буй аж.
Ирэх жил гэж тооцоолсон нь эдийн засаг сэргэж тэр хэрээр IPO хийхэд илүү тохиромжтой болно хэмээн үзэж буйтай холбоотой юм байна. Мөн тус компани Хятадын “Чалько” компанид төлөх ёстой өрөө ч дуусгасан байх аж. Нийт 350 сая ам.доллар авсныгаа нүүрс нийлүүлж хааж буй. Өнгөрсөн жил 200 сая ам.долларын өрийг хаасан бол энэ жил үлдсэн 150 сая ам.долларын өрийг төлж дуусгах юм байна.
Сэтгэгдэл ( 1 )
zuv shuu amjilt bi huvidaa manai ard tumnii huvi shingesen ene erdenes tavan tolgoi hedii hun olnii hel amand urtdugchnaashtai bolno gedegt itgej bgaa shuu amjilt manaihaan