Ашигт малтмалын хуульд ”Рио Тинто”-гийн лобби орсон гэнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 15

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар алтны татварын хэмжээг шинээр тогтоосон. Гэтэл энэ хуульд Оюутолгойн лобби орсон гэх яриа эдийн засагч, уул уурхайн мэргэжилтнүүдийн дунд гарах боллоо.

Алт гэлтгүй бүх ашигт малтмалын татварын суурь хөнгөлөлт таван хувь байдаг. Харин шинэ хуульд зааснаар олборлосон алтаа Монголбанкинд тушаасан тохиолдолд тав биш 2.5 хувийн хөнгөлөлт үзүүлэх аж. Энэ хуулийг анх Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хууль гэж УИХ-аар оруулсан ч тодорхойгүй шалтгаанаар буцаасан.

Уг нь энэ хуулиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тав дээр нэмэх нэг нэг хувиар нэмэгдээд 10 хүртэлх хувь болох ёстой аж. Өөрөөр хэлбэл, алтны үнэ олон улсад өндөр болвол арав болно. Доод талын суурь үнэ нь таван хувь гэсэн үг.

Оюутолгойн тухайд, алт болон зэсийн баяжмал олборлодог. Гэтэл зэсийн баяжмал дотор нь алт байх бөгөөд баяжмалаас салгах, худалдах бололцоо байдаггүй юм байна. Харин зэсийн баяжмалд байгаа алтны үнийг тооцож болно.

Тухайлбал, зэсийн баяжмал хэдэн төгрөгийн үнэтэй байна, түүнд агуулагдаж байгаа алтны хэмжээг мэдэж байвал зах зээлийнх нь үнээр үржүүлээд хайлуулж, цэвэршүүлдэг зардал, эдийн засгийн хорогдлыг нь хассаны дараа зах зээлийнх нь үнээр үржүүлээд зэсийн баяжмалынх нь үнэ гарна.

Харин баяжмалыг хайлуулж, цэвэршүүлэх гэсэн хоёр том технологи явсны дараа цэвэр зэсний шаар дотор алт үлдэж, тэрийг нь дахиж цэвэршүүлж байж алтаа гаргаж авна. Тэгэхээр “Оюутолгой” компани хэзээ татвар төлөх вэ гэхээр хайлах, цэвэршүүлэх үйлдвэр бариад цэвэр зэс гаргаж, худалдчихаад алтаа ялгаж авч үлдэн, Монголбанкинд худалдах тэр үед л гэсэн үг ажээ.

Гэтэл одоо “Рио Тинто”-гийн шаардлагыг Монголын Засгийн газар хүлээж авахгүй, далд уурхайн ажил таг зогсчихоод байгаа. Энэ сар багтааж асуудлыг шийднэ гэж байгаа ч манай талаас тэдний хэтэрхий давуу эрхтэй шаардлагыг хүлээж авахад хэцүү гэх тайлбарыг өгч байгаа юм. Ингээд бодохоор эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэртэй болтол доод тал нь таван жилийн зай бий.

Оюутолгой Монголд алтны татвар төлөхгүй нь ээ.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
СЭТГЭЛ(124.158.109.14) 2014 оны 01 сарын 15

МОНГОЛ БАНК-д АЛТАА ТУШААГААД Т€ГЈà АВНА , Т€ГЈÈ€ ДОЛЛАР БОЛГОНО.(ХЭДЭН ТЭРБУМ) . МОНГОЛ Т€ГЈà НАВС УНАЖ ДОЛЛАРЫН ХАНШ €С€Ж €ГН€ Д€€

0  |  0
news(180.149.93.20) 2014 оны 01 сарын 15

www.24news.mn

0  |  0
Top