ИНЕГ-ын үе үеийн удирдлагууд гэж хэл ам үргэлж татлаж байдаг нөхдүүд байна. Өмнөх дарга С.Батмөнхийн луйвардсан мөнгө төгрөгийн асуудлыг хууль шүүхийн байгууллагынхан дэнсэлж чадахгүй байгаагийн араас одоогийн удирдлага С.Буяндалайгийн шийдвэртэй холбоотой асуудал дэгдээд хэсэг хугацаа өнгөрч буй. Нисэхийн аюулгүй байдал, нислэгийн аюулгүй ажиллагааг хангуулах үндсэн чиг үүрэгтэй ажиллах учиртай газрын толгойд суусан түүнийг УИХ-ын бие даагч гурван гишүүний заавраар ажлаа явуулдаг гэдгийг ойр тойрныхон нь хэлдэг. Учир нь Н.Алтанхуяг шинэчлэлийн төлөөх засгийнх нь үйл ажиллагааг ихээхэн шүүмжилдэг гурван бие даагчид тал засан энэхүү газрыг тэдгээр нөхдүүдийн эрхшээлд өгсөн гэгддэг. Түүнчлэн С.Буяндалай тус байгууллагад томилогдсоноосоо хойш мэргэжлийн ажилчдын эрх ашгийг хохироож, танил тал хүмүүсээ ажилд авсан асуудал нь балаг дагуулан үргэлжилж байгааг бие даагч гурван гишүүний нөлөөллөөс гадуур ойлгох аргагүй болоод байна.
С.Буяндалай эрх мэдлээ ашиглан 50 хүнийг ажлаас халчихаад 100 хүнийг ажилд авсан байдаг. Харин тэдгээр 100 гаруй хүний 30 нь даргын албан тушаалд ирсэн гэгдэж буй. Тэгвэл энэ нь Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар нарын бие даагч гурван гишүүн Засгийн газрын энэ агентлагийн ирээдүйг тодорхойлон өөрсдийн хүмүүсээ удирдлагын албан тушаалуудад суулгаад байгаа явдал юм. Ингэхдээ зориудаар шинэ албан тушаал гаргаж ирж томилцгоосон гэх.
Тухайлбал, тус газрын үндсэн үйлдвэрлэл явуулдаг Нисэх буудлын үйлчилгээний газар, Аэронавигацын үйлчилгээний газар гэж мэргэжлийн хоёр газар нь тус бүртээ долоон орон тоотой, хүмүүс нь цөөдөөд ажлаа дийлэхгүй байхад Санхүү, төлөвлөлтийн хэлтэс, Нягтлан бодох бүртгэлийн хэлтэс гэж үйл ажиллагаа нь давхардсан хоёр хэлтэс дээр нэмэгдээд Тамгын хэлтэс, Хуулийн хэлтэс гэж мөн л давхар үйл ажиллагаа явуулдаг илүү орон тоог шинээр бий болгон тэдгээр хүмүүсийг ажилд авсан гэх мэдээлэл бий. Ц.Даваасүрэн гишүүн гэхэд л ИНЕГ-ын харьяа Мөрөнгийн нисэх буудалд танил тал болох 13 хүнийг ажилд оруулсан гэхээр үнэхээр асуудал байгаа биз. Гол нь танил тал хүмүүсээ авахын тулд өмнөх ажилчдыг нь хоморголон халсан байгаа юм. Х.Болорчулуун, С.Ганбаатар нарын хувьд ч С.Буяндалай даргаар эрх мэдлийн хүрээнд нь шийдвэр гаргуулан олон хүнийг ажилгүй болгож, өөрсдийн хүмүүсээ оронд нь суулгасан байгаа юм. Тиймээс тус газраас халагдсан хүмүүс шат шатны шүүхэд хандсан ч, шүүх тэдний эсрэг шийдвэр гаргаад байгаад ихэд бухимдалтай явцгааж байна. Ямартай ч ИНЕГ-т ажиллаж байгаад халагдсан, халагдагсдын оронд ажилд орсон, өөр ажилд шилжсэн хүмүүсийн нэрсийг хүргэж байна.


Сэтгэгдэл ( 4 )
Ene uneheeeeer unen shuu. Ter shalgadag gazar bdag bol gargaad l irne de. Tuiliin unen bna.Heden arvaaraa ajild orson. Tegeed irj bgaa garuud ni unen hulduu, sagsuugiin tuil.
buyant uxaa buudliin dargiig soliochee ter buur dendlee tomilogdood 3 n sariin daraa oortoo 30 n sayiig avch bx jisheetei arai denduu bn aa darga dagaj tsunx sviig ni barij urd xoino ni guij yavdag jinxene daldaganuur gar bgaa MAH gensek KHURELSUKH iin tavij tarisan balag !!!!!
IIM L UHAANGUI ULS TORCHIDTEI ULS DAA. MERGEJLIIN GAZAR GEDGIIG EROOSOO OILGODOGGUI YUM SHIG BAIGAAM
Odoo shineer orson humuusiin hamaaral, tursun gazriig ni il bolgoh heregtei