УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг Говь-Алтай аймгийн дархан цаазат газрын зарим хэсгийг улсын хамгаалалтаас гаргаж, ашиглалт олборлолт явуулна гэсэн мэдээлэл сүүлийн хоёр хоног гарч байгаа. Энэ талаар Ч.Сайханбилэгээс өөрөөс нь тодрууллаа.
-Говь-Алтай аймгийн зарим дархан цаазат газрыг дархан цаазат биш болгоод ашигт малтмалын олборлолт явуулна гэсэн байна?
-Энэ амралтын өдрүүдэд болох гэж байгаа нэг аймгийн сонгуультай холбогдож гараад байгаа асуудал. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Говь -Алтай аймагт байгаа дархан цаазат газрын зарим газрыг хамгаалалтаас нь гаргах асуудлыг шийдсэн мэт мэдээллийг гаргаад байгаа. Бодит байдал дээр энэ бол өнгөрсөн оны есдүгээр сарын үйл явдал.
Өнгөрсөн есдүгээр сард долларын ханшны хэлбэлзлээс шалтгаалж, хямралаас гарах тодорхой хэмжээний арга, саналыг оруулж ир гэсэн юм. Бололцоотой асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр бид бүхэн ажиллаж байсан. Зарим дархан цаазат газрыг ашиглаж болох уу үгүй юу тэр нь хэрэгцээтэй газраас яаж харагдаж байна. Гэдэг асуудлаар тухайн аймгаас нь тодруулга авах үүднээс бид гурван аймаг руу албан бичиг явуулсан. Та бүхэн саналаа өгөөрэй гэсэн утгатай бичиг. Энэ асуудлыг бүгдийг нь судлаад шаардлагагүй, тийм боломж байхгүй гэсэн хариуг Говь -Алтай аймаг тухайн үед ирүүлсэн.
-Яагаад заавал дархан цаазат газар ашиглалт явуулна гэсэн саналыг гаргасан бэ?
-Гэхдээ бид бүхэн энэ бол шийдэх ёсгүй асуудал юм байна гэж үзсэн. Мөн тодорхой нэг шийдвэрлэх ёстой асуудалд тухайн аймаг орон нутгийнхнаас санал бодлыг нь авч нэгтгэдэг. Тэр жишгээр л ийм ажил явагдсан. Энэ бол бидний хийдэг өдөр тутмын л ажил. Энэ бол засгийн газар дангаараа шийддэг ажил биш. Засгийн газар аймаг орон нутгийн саналыг эхлээд авна. Хэрэв дэмжигдэх юм бол УИХ-д мэдүүлдэг.
-Говь-Алтай аймгийн Засаг даргыг дарамталсан гэдэг яриа байгаа?
-Тийм зүйл байхгүй. Үүнийг хэрэгжүүлэх цаашид судлах шаардлагагүй гэж үзээд УИХ-д ч засгийн газарт ч өргөн бариагүй асуудлыг нэгдүгээр сарын 14,15-ны үед улс төрийн зорилгоор сонгуульд ашиглах гэж ярьж байгаа нь хий хоосон улс төрийн сонгуулийн сурталчилгаа. Ер нь Говь-Алтай аймагт асуудал байгаа юу байгаа. Өнөө өглөөний мэдээгээр их говийнхоо дархан цаазат газар хамгаалъя, аймгаа аваръя гэдэг хөдөлгөөн өрнөх тухай мэдээ өгч байна.
Огт байхгүй энэ асуудалд хөдөлгөөн өрнүүлэх шаардлагагүй. Бид өнгөрсөн долоо хоногт 21 аймгийнхаа ажлыг дүгнэсэн. Говь-Алтай аймаг хичнээн хүнийг ажилтай болгов. Гэдгээ л анхаарч ажиллах хэрэгтэй байна. Сүүлийн 20 гаруй жил нэг хүн энэ аймгийн эрхийг барьж байгаа. Энэ хүмүүс ажлаа сайжруул. Харин Говь-Алтайгаа аврах иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх ажил өрнүүлэх шаардлагатай байгаа юм. Хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэд улстөржөөд байгаа болохоор би бас жижигхэн улстөржчихье. Энэ аймагт илүү олон ажлын байр бий болгох хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Ямар ч шийдвэр гараагүй цаг хугацааны хувьд өнгөрсөн, элийрсэн асуудлыг улс төр болгоод хэрэггүй ээ.

Сэтгэгдэл ( 12 )
Өнгөрсөн 9 сард явуулсан бичиг тийм ч их хугацаа өнгөрөөгүй л байна даа. Айж л дээ. хэрээ мэдэж далжигнаасай АН хан
шинэчлэлийн засгийн газар ард иргэдээсээ санал авдаг болсон гэдгийг ардын намыхан мэддэг бмаар гурван аймгаас санал авсан санал нь унасан тэгээд болоо өнгөрсөн есөн сард санал авсан юм
Chi ooroo boli. Idsen uusnaa nuuj daldlah gejyadarsan amitan daa.medleg tun baga.hoorhii.ene 76 yamaanaas neg salah umsan.
Chi ooroo boli. Idsen uusnaa nuuj daldlah gejyadarsan amitan daa.medleg tun baga.hoorhii.ene 76 yamaanaas neg salah umsan.
Chi ooroo boli. Idsen uusnaa nuuj daldlah gejyadarsan amitan daa.medleg tun baga.hoorhii.ene 76 yamaanaas neg salah umsan.
saihan nertei medrel muutai amitan
Saikhan bileg guai neree hicheej yavaarai muu chatsganii suultuur min. Gazar orniig chi muu medeh erkhgui shu!!!!!!
Odoo solie solie
Bi Hangkongoos internetiin ursgalaas mongo bosgono yu yu geed shan hilhin deer tsetseg urguulaad bailaa. Odoo baitlaa buur muu Govi Altaig mine zarahnuu chi!!!
Энэ сайханбилиг болих хэрэгтэй. Улс орныг туйвээгч
SUVGAA SOLIH TSAG BOLJEE
үнэн бол сайхан мэдээ байна