С.Бямбацогт “Финландын нийгмийн 100 шинэчлэл” -ийг орчуулжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 16

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-амгалан нарын санаачилгаар “Хөгжлийн хөтөч” клуб хоёр жилийн өмнө байгуулагдаж байв. Энэхүү клуб дэлхийн улсуудын хөгжлийн сонгодог загварыг судлаж боловсруулах зорилготой аж. Мөн улс орны хөгжил, нийгэм эдийн засаг болон шинжлэх ухааны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах үүднээс эрдэмтэн судлаачид өөрсдийн байр сууриа илэрхийлдэг юм байна. Дэлхийн олон улсад ийм клуб үйл ажиллагаа явуулдаг.

Тус клубээс гадаад улс орнуудын хөгжлийн туршлага, загвартай холбоотой номуудыг цуврал болгон орчуулж өнгөрсөн жил анх удаа “Капитализмын тухай 23 зүйл” номыг хэвлүүлж байжээ. Харин энэ удаад “Нордик загвар” болон “Финландын нийгмийн 100 шинэчлэл” номыг тус клубын гишүүн Б.Энхмандах, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар хамтран орчуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top