Ерөнхий сайд Н.Алтанхуяг дахиад цэцэд дуудагдах нь ээ. Энэ нь түүний цэцэд дуудагдсан зургаа дахь хэрэг болох юм байна.
Яагаад цэцэд дуудагдсан гэхээр, мөнөөх нь халаасны хүний томилгоо. Одоо уг нь манай Ерөнхий сайд хаширвал хашрах цаг болсон баймаар. Гэвч үгүй бололтой.
Тодруулбал, Засгийн газар 2012 оны арванхоёрдугаар сарын ээлжит бус хуралдаанаар Гаалийн болон Татварын ерөнхий газруудын дарга нарыг ажлаас нь чөлөөлж, оронд өөр хүмүүсийг түр тавьсан.
Гэтэл тэр цагаас хойш даруй нэг жилийн хугацаа өнгөрсөн ч түр томилгоо хүчин төгөлдөр байсаар. Учир нь Гаалийн Ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгч О.Ганбат төрийн албаны шалгалт өгч, суудалдаа жинхэлсэн. Харин Татварын Ерөнхий газрын дарга Т.Батмагнай сонгон шалгаруулалтад орж "төвөг удал"-гүй шууд жинхэлчихсэн.
Ингээд Засгийн газар Үндсэн хуулийг зөрчиж, сонгон шалгаруулалтад ороогүй хүнийг даргаар томилсон учраас Н.Алтанхугя танхимынхаа өмнөөс байцаалтад дуудагдахаар болсон нь энэ.
Т.Баярмагнайн хувьд өмнө нь “Монгол хүн-2020” хэлэлцүүлгийн дэд ажлын хэсгийн ахлагч, “Чингэс хаан” банкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Эхнээсээ Н.Алтанхуягийн халаасны хүн гэгдсэн нэгэн юм.
Д.Маргад

Сэтгэгдэл ( 4 )
Ерөнхий сайдаа болио. Заавал ингэх хэрэг байгаа юм уу
Ерөнхий сайдаа болио. Заавал ингэх хэрэг байгаа юм уу
Yu ch oilgosongui. PZ-da
Маргадын дээр бичсэнийг уншаад ойлгосонгүй.