Лондон дахь Монголын ЭСЯ-наас тайлбар хийлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 16

Лондон дахь Монголын ЭСЯ-ны дансыг хаасан гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарсан. Тэгвэл Лондон дахь Монгол Улсын ЭСЯ-наас дараах тайлбарыг хийсэн байна.

 

Лондон дахь ЭСЯ-ны данс нь HSBC банкинд байршиж байсан бөгөөд 2013 оны 6 дугаар сард HSBC банк нь тус банкинд данстай дэлхий даяар байршуулсан бүх дипломат төлөөлөгчийн газрын дансыг хаах шийдвэрийг гаргасан юм. HSBC банкны энэхүү шийдвэр нь Монгол Улсын эсрэг  чиглэгдээгүй бөгөөд эл шийдвэрийн дагуу зөвхөн Лондон хотод л гэхэд 40 орчим гадаадын дипломат төлөөлөгчийн газар дансаа хаасан.

 

Тус ЭСЯ нь өөрийн дансыг 2013 оны 9 дүгээр сараас өөр банкинд шилжүүлэн нээсэн бөгөөд эдүгээ үйл ажиллагаа хэвийн явуулж байна гэжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top