Хамтарсан тэтгэврийн тухай хуулийн төслийг нэр бүхий найман гишүүн санаачилсан. Энэ хуулийн төсөл нэлээд магтаал, шүүмжлэлийг дагуулсан. Уг төсөл УИХаар ороогүй байгаа юм. Энэ төслийн талаар санаачлагч гишүүдийн нэг ХАХНХ-ын сайд С.Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Хамтарсан тэтгэврийн тухай хуулийн хэрэгжих гол механизм нь юу вэ?
-Хамтарсан тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа бид үүссэн нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйлийг үндэслэсэн. Дээр үед монголчууд хэдэн үеэрээ бөөндөө нэг дор амьдардаг уамжлал заншилтай байсан.
Зах зээлд шилжсэнээс хойш энэ байдал өөрчлөгдсөн байна. Айл өрх бүр болон ахмадууд бие дааж амьдрах сонирхолтой болсон байна. Мөн задлуучууд ч гэсэн тусдаа гарч бие дааж амьдрах сонирхол ихтэй.
2013 оны статистикийн мэдээнээс харахад иргэд 31 мянган орон сууц худалдаж авсан гэсэн тоо бий. Тэгэхээр маш олон өрх бий дааж амьдрах сонирхолтой болсон байна гэсэн үг.
Одоо тэтгэвэрт байгаа ахмадууд дандаа хуучин нийгмийн үед цалингаас цалингийн хооронд амьдарч байсан хүмүүс байдаг. Одоогийн залуус шиг хуримтлал үүсгэж чадаагүй. Тэгэхээр энэ хүмүүст ядууралд орох, амьжиргааны эх үүсвэрээ алдах зэрэг олон асуудал үүсч байна. Ахмад настнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор энэ хамтын тэтгэврийн хуулийг өргөн барьж байгаа юм.
Гэр бүлийн үнэ цэн, баталгаатай байдлыг хангах том хөшүүрэг болно гэсэн үг. Насаараа ханилсан ханиа алдсан хүний сэтгэл санаа маш хүнд болдог. Мөн орлого нь хоёр дахин буурдаг. 360 мянган төгрөгийн орлоготой айлын зарлага яг хэвээрээ байдаг боловч нэг нь өнгөрөхөөр 180 мянган төгрөгийн орлоготой болж хүнрдэл үүсдэг. Тиймээс л тэтгэврийн насны нэг гэр бүлийн хоёрын нэг нь бурхан болоход нөгөөх нь талийгаачийнхаа тэтгэврийг үргэлжлүүлэн авах хуулийн төсөл өргөн барьж байгаа юм.
-Тухайн хүний авч байсан тэтгэврийн хэдэн хувийг хэдэн жилийн турш авах боломжтой болох юм бэ?
-50,70,100 хувь гэсэн гурван дүнг санал болгож байгаа. Энэ асуудлыг хэлэлцэж байгаа хэдэн хувь гэдгийг тогтооно. Тэтгэврийн санд хүндрэл үүсэхгүй гэж үзвэл 100 хувиар тогтоох юм. Хүндрэлтэй бол 50 хувь гэх жишээтэй байгаа. Үлдсэн эхнэр, нөхөр нь амьдрах хугацаандаа буюу хорвоогийн мөнх бусыг үзүүлтлээ авна. Ханийгаа өнгөрснөөс хойш хэдэн жил амьдарна тэр хугацаанд авна гэсэн үг.
Ер нь ард иргэдээс маш их гомдол ирж байна. Аав, ээж, хань ижил маань насаараа улсад ажилласан. Гэтэл 60 настай тэтгэвэрт гараад 61 настай өөд болчихлоо, авах ёстой тэтгэврийг нь хэн авах вэ гэдэг. Өнөөгийн хуулиар тухайн тэтгэврийн хуримтлал шууд хаагдаад нийгмийн даатгалын орлого болдог. Тэгэхээр тэтгэврийг гэр бүлийнхэнд өвлүүлдэг систем рүү оруулах эхний ажил энэ юм. Мөн цаашдаа тэтгэврийн олон зохицуулалтыг хийх байхаа.
-Гэхдээ олон насны зөрүүтэй бол олгохгүй юм уу?
-Гэр бүлээ батлуулаад 10 ба түүнээс дээш жил хамт амьдарч үр хүүхэдтэй болсон байна гэдэг шаардлагыг тавьж байгаа. Мөн 20 ба түүнээс дээш насны зөрүүтэй бол олгохгүй.
-Энэ хууль батлагдахаас өмнө тэтгэвэр авч байгаад хань ижил нь нас барсан бол үүнд хамааралгүй болох уу. Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Харин тийм. Үүн дээр хуулийн зохицуулалт хийнэ. Тэдэн оноос хойших ч гэдэг юм уу. Тэгэхгүй бол үүнийг ярьж, хэлэлцэж байхад өөд болчихсон хүмүүсийн ар гэрийнхэнд бол хохиролтой болно.
-Өнөөгийн ахмадуудын амьдрал хэцүү байгаа. Гэхдээ 30-40 жилийн дараа өөр болох байх. Тэр үед яах бол?
-Бид бүх талын эрсдэлийг тооцож үзсэн. Тэр хүн амьд байсан бол энэ мөнгийг авах л байсан ш дээ. Ахмад настныг амьдрах хугацаанд нь ямар нэгэн эрсдэлд оруулахгүй байлгахыг шийдэх хууль. Эдийн засгийн хувьд бол нэг их хүндрэл үүсгэхгүй. Өнөөгийн байдлаар бол энэ онд энэ хууль хэрэгжээд явахад 100 хувийг олгоход ч байж болохоор л байна.
-УИХ-ын зарим гишүү. тэтгэврийн насыг наашлуулна. Зарим нь цаашлуулна гэдэг асуудлыг яриад байна. Та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Олон улсын жишгээс харахад ч тэр аль ч улс оронд тэтгэврийн насыг наашлуулдаггүй. Дэмий асуудал. Харин цаашлуулж, ахмад настнуудаа хөдөлмөр эрхлэх боломжийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Мөн дундаж наслалтыг 75 болгох зорилт тавьж ажиллаж байна. Үүнд нийгэм эдийн засаг, хүнсний аюулгүй байдал зэрэг олон зүйл хамааралтай. Тэгэхээр үүнд нэлээд хөрөнгө, хүч зарах асууудал байгаа. Хөгжлөө дагаад тэтгэврийн насыг нэмэгдүүлэх учиртай юм. Ахмадуудыг тэтгэвэрт гарлаа гээд орхиж болохгүй.
Н.Ганчимэг
Сэтгэгдэл ( 45 )
Батлагдаасай.
ene huuliig heregjeesei gej olon ahmaduud loon jil huleej bns Erdene gishuun tetgever tetgemjiin olon ach tusaa ard tumend ugsun uguh huuliig sanaachildag daanch ene huniig demjiheesee iluutei hiisen buteesniig n harluulah bodlogo olon jil uls turchid yavuulj saad bolsoor irseniig ard tumen meddeg Erdene gishuun shig 65 gishuun ih hurald songoj chadval Mongol maan yamar hurdan hugjih ve??? daanch hugjiliin tushaa bolson humuusiig songood baidag haralgan songogchid maan uhaardag boloosoi doo burhan mi n
Миний хань л гэхэд хамт амьдраад 30 гаран жил болоход нэг ч удаа эмнэлэгт хэвтэж, акт авч үзээгүй 40-өөд жил хөдөлмөрлөөд тэтгэвэрээ тогтоолгоод 2 жил гаран болоод өөд болсон, НД-д асар их хөрөнгө оруулалт хийсэн байсан даа!
тэнэгт гэж хэлмээр бна !!! яагаад амьд.дээр нь хийсэнээ хийсэн хөгшчүүлд нэмээд өгч болдоггүй нэгнийхээ үхэхийг хүлээх ёстой юм !!!! тэнэг Номтойбаяр бхдаа нэлээд олон хөгшчүүлд өмнөх ЗГ буруу өгч гээд нэлээд олон сарыг хурааж авсан одоо тоглож ханаагүй юу ??? !!! Одоо наадхаа үхэх цагийн бачр гээд баталчих малуудаа !!!
Маш зөв. Батлагдаасай. Энэ асуудлыг хэн ч анзаардаггүй бсан. Гэтэл бодит амьдрал дээр үнэхээр хүнд асуудал болдог юм шүү. Ийм эмзэг асуудлыг олж харсан эрдэнэ сайддаа баярлаж бга шүү.
Erdene said uneheer ard tumnii tuluu hiih um yadaj humuust 10jil ugluu amjilt
Hurdan batlagdaasai. Amjilt!
Ugaasa 100% avah bsanaar ni usgun ni deer. Nasni zuruu ih chuhal bh teriig togtoogod ugchvul bolno.
Ene khuuliig batluulakg gej olon jil sudalgaakhiisen shuu. Amjilt. Khugshrukhgui um shig boddog khumuus IH khurald baigaa l baikhdaa
yamar niigem orchind amedarch bgaa. bas tetgeberiin humuus mongoo abch chadalgui yabch bna iim baij nas nemne gej yarihaa bolioch ta.ajillaj amedrah nohtsoloo saijruulsanii daraa ach zeegiin ne asuudalgui tsetserlegt abdag bolbol asuudalgui shuudee.uulsaa hogjuulsenii daraa yariach
Erdene saiddaa mash ih bayarlalaa amjilt husie
hamtiin tetgever olgono gedeg ahmaduudaa demjsen mash zuv bodit tuslaltsaa shuu ih hural demjine gedegt ahmaduud itgej bayarlaj baigaa shuu
ih zuv shiidver bnaa ahmadiin bairaa hyrdan avah yumsan daa
Uslad 35 jil ajillachihad yag tetgeverte 1 jiliin daraa garahin davaan deer eej mini ungurch bilee. Haramsaltai.
tetgeveriin nasiig er hund 55 bolgoj ugvul bur sain bna. zaaval 60 hurch garaad 61 nas hurgej uhuulj mungiig ni uls avdagaa bolih heregtei. Hiihee hiisen humuus nuruu amar setgel amar bj bgaad uhmeer bna
ene huuli bol shan sanaa. Gehdee hugshin huntei suudag humuus garah baih tiimees togtvortoi 20-30 jil hanilsan ger buld gej zaaj uguh heregtei
60 -тай гараад 61 -тэй үхүүлэхгүйн тулд тэтгэврийн насыг нэмж л болохгүй
олон жил үр хүүхэдтэй болж амьдарсан ч баталгаа байхгүй бол авч чадахгүй нь ээ юмыг яаж мэдэх вэ гээд одоо батлуулах уу яах вэ
Zov sanaa bna.Ulsad nasaaraa ajilchihaad 2-300,000 togrog hurehgui tetgever avch baigaa emzeg buleg ihenh n baigaa ene humsee eldev yanzaar sorchiloh hereggui tertee tergui tetgever n amdirald hureltsehgui bga.Tetgevert garaad hedii udav gej 2-5 jil boloodl ongordog.Hani n ongorhoor uldsen n monl 1-3 jill boldog enuuhen hutsaand n hatuurhaad hereggui ogoh yumii n og yum yarimaar bol toriin ondor deed alba said darga ondor alba hashij bgd tetgevert garsan 500,000-1000,000 tuunees deed deesh tetgevertei mon davhar tetgever avdag ulstaigaa yari.Ger buliin asuudald eldev shalgavar tavih hereggui .
Mash zuv bn bayrllaa. 100 huvi ugsun n deer. Tertei tergui 100 huvi abah gj l nasaara ND tulsun shuu de. Ugaasa uldsen n ch undur nasaldgui shuu de. Mongold dundaj naslalt mash baga bdg.
Ene mash zuv shuu minii aav 63 nas hurtlee ulsd ajil hiigeed 64 hureed tetgevertee yg suusan ,6 sar tetgever avaad l gent nas barsan,mash ih haramsdag ,ulsad 45 jil ajilsan hun shdee ! Eejid min ih hetsuu hund bsan daa S Erdenee dargad mash ih bayrlaj bna shuu
Үнэхээр ухаалаг хуулийн төслийг хурдан баиталж энэ ахмад настангуудаа баярлуулмаар юм даа. Ханиа алдаад дээр нь орлогоо 2 дахин алдахаар сэтгэл санаагаар маш хурдан унаж байгаам даа. Хуулийг хурдан батлах хэрэгтэй баймаарсан.
Маш зөв хууль, хурдан хэрэгжүүлэх хэрэгтэй. хуулийн төсөл, санаа яригдаад 2 жил гаруй болж байгаа С.Эрдэнэ сайдаа яаравчлах хэрэгтэй ахмадууд чихээ дэлдийлгэн нүдээ бүлтийлгэн харж байна.
Нийгмийн даатгалаар тоглосон хүн дээ. одоо хошгоруулж, сонгогдохгүй байхаа дааа
2016 onii songuuliin shou
Түүнээс гадна аав минь насаараа ажиллаж ажиллачихаад тэтгэврээ олигтой авч чадалгүй өөд болсон. Ээж минь үргэлж л ярьж,гомдолтой байдаг. ЭНэ хууль батлагдаасай.
Олон жил ярилаа дараагийн сонгууль дээр үүнийгээ яриад л явах бхдаа
60 Хүрч тэтгэвэрт гараад 61 хүрээд л өнхрөөд өгдөг шүү дээ.миний аав энэ л жамаар одсон доо хөөрхий.сайхан хууль санаачлаж байна баяр хүргэе амжилт хүсье
Энэ бол маш шударга хууль байна олон ч хүн дэмжинэ мөн хүсэж ч байгаа.батлагдвал манай нам 16 онд чигээрээ гарна.сайдад баярлалаа .
Ehner nohorgui hunii ur huuhdee n ogoh heregtei bna.minii neriig dansand 142 say togrog bna . Bi ulsad 35 jil tasraltgui ajillasan odoo hort havdariin suuliin buyu 4-r zergiin havdartai 1960 oni dunduur Torson Hun ym .tantai yaj holbogdoh ve.huulia oorchilmoor bna . Havdariin emnelegt iim humuus ih bna .
Хань нь хэдүүд ч өнгөрсөн байсан хамаагүй ээ өгөх нь л зөв. нөхөж бол өгөөд хэрэггүй. Батлагдсан сараасаа л өгөх нь зөв.
Энэ их сайхан хууль болох нь ээ. Гэхдээ энэ хууль батлагдахаас өмнө нь хань нь өнгөрсөн бо өгөх л хэрэгтэй ш дээ. Нөхөж өгдөггүй юмаа гэхэд батлагдсан сараасаа эхлээд өгөх хэрэгтэй гэж бодож байна. Манай аав л лав насаараа хүнд хүчир ажил хийчихээд л ганц жил ч тэтгэврээбүтэн авч чадалгүй 2003 онд нас барсан түүнээс хойш ээж минь амьдрах гэж зүдэрч л явна шүү дээ. Аавыг өнгөрөхөд оюутан хүүхэдүүдтэй наашаа харах хүн амьтан ч олдохгүй хэцүүддэг юм байналээ. Тэр үед энэ хууль байсан бол ямар хэрэгтэй байсан болдоо.
Эрдэнэ сайдад маш их баярлалаа .үнэхээр та хөгшчүүлийн амьдралыгойлгож , ард түмнийтөлөө байдагт сэтгэл өег явдаг. үргэлж хүнийй сайн сайхны төлөө хийдэг ариун үйлст тань амжилт,аз жаргал ,амжилт бүтээлээр дүүрэн байгаарай.
iim l huuli heregtei baisan yum
iim l huuli heregtei baisan yum
Настнуудынхаа өмнөөс Эрдэнэ сайдад баярлаж байна Эгчийн минь нөхөр энэ зун өөд болсон Эгч 190 000 тэтгэвэртэй талийгч 260 000 төгрөгийн тэтгэвэртэй байсан 2-уулаа улсад зүтгэж зүтгэж багаххан тэтгэвэр аваад л амьдарч байсан Хүүхдүүд нь тус дэм болдогтулдаа болж байсан Настай хүмүүс их ч өвдөх юм эм тариа эмнэлэг гээд маш их зардал гардаг За тэгээд үлдсэн нь одоо яах билээ гэсэн гашуун асуулттай байх ньүнэхээр өрөвдмөөр шүү Энэ хуулийг батлаад өгвөл их л буян болох юм даа Өмнөх нийгэмд иргэд хуримтлал үүсгэх боломжгүй цалингийн хооронд амьдардаг байсан гэж их үнэн үг хэлжээ
Эрдэнэ гишүүндээ талархаж байна. Та нараас хойш үеийнхэн бол ахмадууд руугаа буу л шагайх байх даа, гомдмоор үе их байх юм аа
Õàíü íü ýðò íàñ áàðñàí áîë îëãîõã¿é ýñâýë õóãàöàà çààæ õàñàõ íü øóäàðãà áèø áàéíà.Àäàèëõàíÿ
Zov huul bn
Mash zov huul bn