НАМЭХ-г П.Анужин, Ц.Цогзолмаа хоёрын нэг удирдана

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 17

МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилсан Монголын Эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ны зургадугаар хуралдаан өнөөдөр болно. Хуралдаан 09.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд болох бөгөөд өнгөрсөн жилийн тайлан илтгэл, зохион байгуулалтын асуудал дүрмийн өөрчлөлтийн талаар ярих юм.

Зургадугаар чуулганаар хэлэлцэх гол асуудал нь шинэ Ерөнхийлөгчөө сонгох асуудал юм. НАМЭХ-ны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол ажиллаж байсан бөгөөд өөрийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэж өгөхөөр болоод байгаа юм. Одоогоор МАН-ын эмэгтэй гишүүдээс НАМЭХ-ны Ерөнхийлөгчид Бага хурлын гишүүн П.Анужин, Ц.Цогзолмаа нарын нэр яригдаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top