МАН-ын завсарлагыг цуцалжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 17

УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан байсныг цуцалжээ. Учир нь тус бүлгийнхэн ч үүнээс өмнө Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дотоодын цэргийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслөөр завсарлага авсан тул хуулиа мөрдөж завсарлагыг цуцалсан нь энэ юм. Учир нь намын бүлэг УИХ, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлаар нэг л удаа завсарлага авах эрхтэй. Хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж дуусгаснаар батлах ажилд ороод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top