УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гишүүн Ц.Нямдорж, ХЗ-н сайд Х.Тэмүүжин хоёр хэрэлдэж хэн хэнийхээ хоч цолыг дуудаж, бөөн юм болсон. Гэтэл энэ үеэр Ц.Нямдорж “Х.Тэмүүжин чи цагдаагийн дарга нарыг хэлмэгдүүлж, шоронд хийсэн” гэж хэлээдэхэв. Өнөөдрийг хүртэл МАН, АН-ынхан энэ талаар ам нээх нь бүү хэл холуур тойрохыг хичээж байсан нь худлаа биш. Харин ах намуудын томчуудын хэрүүлийн үеэр нэг ийм үг дуулдсан юм.
Долоон сарын 1-ний эмгэнэлийг монголчууд өнөөдөр ч тов тодхоноор санаж байгаа. Улс төрийн бохир завааныг эсэргүүцсэн ард түмний тэмцэл амбиц ихтэнүүдийн асаасан галаар үймээн болон хувирч, эцэст нь таван сайхан залуу буудуулж үхсэн.
Энэ хэргийн буруутныг олж илрүүлэх ажиллагаа цагдаагийн албанд биш эрх баригч хоёр намд шилжсэн гэхэд болно. Дургүй хүргэсэн нэгийгээ хэргийн эзэн болгочих гээд өнгөрсөн он жилүүд хэцүүхэн л байсан байх тэдний хувьд.
Гэхдээ эцсийн дүнд тухайн үед цагдаа, хүчнийг толгойлж байсан дарга нар хариуцлагыг үүрч аавын хаалга татсан. Гол нь цаад эзэн нь тодорхойгүй байхад л шүүх хурал явуулж, ял төлөвлөөд, оноочихсон.
Өөрөөр хэлбэл, эрх баригчид “Цаад эзнийг нь ол” гэхээсээ илүү Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт, Г.Ганбаатар нарыг нийтэд жигшүүлж, долоон сарын 1-ний хэргийг аргалаад өнгөрөхийг хичээсэн болж таарав.
Д.Маргад

Сэтгэгдэл ( 4 )
Humuus zuragtaar todorhoi harsan da bat zandan hölsöö goojuulaad shulsee sahruulsan bagshiin deediin bulan toirood zugataj iavsan, jargalsaihan mikro busand hun suulgaad tsaasan deerh yumaa. Unshuulaarai l,elbegdorj heden hun daguulsan turhirch iavsan ni tod bnaa.tuuh humuusiin hudend baigaa shu!töriin tolgoig möngöör hudaldaj avsan bayachuud tomchuud icheesei.horvoo burhan Ali neg ued ni tentsuuldeg huvitai tul ard tumen haraad huleej l baina.
Тэр үймээнийг турхирсан эзэн чинь Элбэгдорж Сосорбарам Батзандан Магнай Энхбат Жаргалсайхан нар шүү дээ. Тиймээс эд нар л шоронд орох ёстой. Цагдаагийн дарга нарыг ч Энхбаяр даргыг ч Элбэгдорж л золигт гаргаад ерөнхийлөгч болоод бусад нь УИХ-д заларчихсан биз дээ. Ард түмэн мэдэж байгаа Харин ард түмнээ басамжлан тэнэгтдэг АН-ханы эхлүүлсэн эх орноо шатааж 5 залууг нухсан ажлын эзэд дэндүү ил тодорхой байдаг шүү дээ.
ugui de helmegduuleegui. mafijsan bohir tsagdaagiin darga nariig halit shiitgesen. uug ni uur olon hurandaa huuliin hatuu hariutslaga huleeh yostoi bailaa. hurandaa nar zuvhun allag hiigeed zogsoogui zandalchlah , niiteer ni zalhaan tseerluuleh SS-iin hideg bsan yargalaliig hiisen gemt heregtnuud bsan yum.
Үнэн юм бичсэн байна. Тэр дарга нар буруугуй гол буруутанг олох хэрэгтэй