Дарга нар давхар дээлээ тайлахыг хүсэхгүй байна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 17

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах буюу гишүүдийн давхар дээлийг тайлах төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх хугацааг ирэх долоо хоног болтол хойшлуулжээ. Уг нь дээрх хуулийн төслийг өчигдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх байсан ч гишүүдийн ирц бага байсан учраас хэлэлцээгүй. Гэтэл өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад мөн л ороогүй байна.

Давхар дээлээ тайлах төслийг батлагдсан өдрөөс нь хэлэлцэх санал гишүүд гаргасан боловч гишүүдийн олонхи нь хууль санаачлагчийн гаргасан 2016 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэхийг дэмжээд буй. УИХ-ын гишүүдийн ирц бага байгаа учраас энэ төсөл унах магадлал өндөр бий. Тиймээс ирцээ сайжруулж байж хэлэлцэхээр хойшлуулсан байж болох юм. Энэ долоо хоногт хэлэлцэх байсан давхар дээлээ тайлах төсөл ийнхүү долоо хоногоор хойшиллоо.

Улсын Бага хурлаас 1992 оны долоодугаар сарын 6-нд Улсын Их Хурлын тухай хуулийг батлахдаа Засгийн газрын гуравны нэгээс илүүгүйг УИХ-ын гишүүдийн дотроос хавсарган томилж болно гэж заасан өнөөгийн давхар дээл гээчийн эхлэл болсон аж.

Уг нь энэ нь Үндсэн хуулийг зөрчсөн хэрэг болсон гэдгийг 1997 онд албан ёсоор мэдэгдсэн ч өөрчлөлт ороогүй. Харин 1998 онд давхар дээлийг бүр мөсөн хуулиар хамгаалснаар өнөөдрийг хүрсэн юм.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Халтар(182.160.44.32) 2025 оны 03 сарын 13

Дан дээл, давхар дээл гэж маргаад байх шаардлага огт алга, маш тодорхой зүйл. Угаасаа болохгүй өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа 2000 онд хоёр нам хамтраад оруулчихсан, одоо засах цаг нь болсон. Дээд, доод танхимтай парламенттай улсад давхар дээлтэй байж болдог, ганц танхимтай парламенттай улсад болдоггүй, хэрэв хүчээр болгочихвол засаглалын тэнцвэр алдагдаж өөрөө өөрийгөө хянадаг засагтай, хөл нь дээшээ харах талруугаа болдог юм шүү гээд онолоор баталчихсан байгаа лдаа. Одоо онол болон практикаар батлагдсан зөв голрилруугаа ороод дээлээ тайлаад явахад юунд нь маргалдах вэ дээ. ҮХ-ийн дордуулсан өөрчлөлтүүдээ халаад хамтад нь нутгийн удирдлагын бие даасан байдлыг хангах нэмэлтүүд оруулаад хуулиа хамтад нь баталчихвал болно доо. Үйлчлэх хугацаа нь дараагийн сонгуулиар эхлэх нь зүй ёсны гэж харагдана. Засаг огцруулах үндэслэл нь байвал энэ хуультай хуульгүй л огцорно, тэгээд ч сонгуулийн мөчлөг талдаа орчихсон хойно ийм хуулийг гармагц нь хүчин төгөлдөр үйлчилнэ гэдэг олон сөрөг үр дагавартай харагдана.

1  |  0
Top