Д.Тэрбишдагва: Ам, ажлаа зөрүүлэхгүйд онцгой анхаараарай

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 22

Монгол Улсын Шадар сайд, төсвийн ерөнхийлөн захирагч Д.Тэрбишдагва өөрийн эрхлэх асуудлын хүрээний зургаан агентлагийн Төсвийн шууд захирагч нартайгаа өнөөдөр үр дүнгийн гэрээ  байгууллаа. Энэхүү гэрээний гол зорилго нь агентлаг тус бүр үйл ажиллагаагаа  оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомжийг чанд сахиж сонирхлын зөрчилгүй шудрага хариуцлагатай ажиллаж төсвийн шууд захирагчийн  тухайн жилд  гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг  тодорхойлох үүрэгтэй юм. 

Энэ үеэр Шадар сайд Д.Тэрбишдагва хэлэхдээ "Зургаан агентлагтай үр дүнгийн гэрээ байгууллаа. 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж  өнгөрсөн онд хамтарч ажилласан гэрээгээ дүгэнэлээ. Энэ дүгнэлт бол салбарт нь өгсөн дүгнэлт. Тиймээс хоёр сарын дотор амжаад бүх агентлагаар очиж,юу хийсэн, ямар амжилт гаргасан удирдлагууд хэрхэн ажилласныг болон ямар зүйлд алдаж оносоныг хамт олонд нь танилцуулж нэг бүрчлэн ярилцана. Өнгөрсөн онд хийсэн гэрээний биелэлт боломжийн сайн байна. Гэхдээ бид анхарах ёстой нэлээд хэдэн зүйл бий. Та бүхний хариуцаж байгаа салбар бол үнэхээрийн сахилга хариуцлагатай байх ёстой салбар. Өдөр тутмын ажлыг хянаж явах ёстой юм. Би нэг бүрчлэн дүгнэж байгууллага дээр очиж хэлэх учраас ерөнхийд нь хэлээд өнгөрч байна шүү. Өнгөрсөн жил олсон ололт амжилтаа бататгаж энэ ондоо сайн ажиллах ёстой. Бүтэн жилийн хугацаанд хамт олныг удирдах, шинэлэг зүйл хийхэд нэлээд анхаарсан байна.  Хамгийн гол нь ам ажил хоёр зөрөхгүй байх учиртай юм.

Онцгой байдлын ерөнхий газар өнгөрсөн онд урьдчилан сэргийлэх арга хэмжээ техникийн бүрэн бүтэн байдлыг сайжруулахад онцгой анхаарч ажилласан. Тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчилж, ажиллалаа. Өөрсдийнхөө аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх тал дээр онцгой анхаар шаардлагатай байна.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар шударга өрсөлдөөний төлөө ард түмнийхээ хэрэглэгчдийнхээ төлөө сайн ажиллаж дэвшил гаргасан. Гэхдээ зарим нэг зүйлийн хэрэгжилтэд онцгойлон анхаарах ёстой. Сахилга хариуцлагын асуудлыг хэрэгжүүлж ажиллаарай.

Мэргэжлийн хяналтын газар нэг хуулийн төсөл бүтэн жил боловсруулаад батлуулж амжаагүй. Энэ төслөө батлуулаарай. Бүтцийн өөрчлөлт хийгээгүйгээс болоод хүмүүсийн ажил төрөл цалгардсан байна. Онцгойлон анхаарч ажиллаж, ард түмнийг хянан шалгаж айлган сүрдүүлдэг биш зөвлөдөг үйлчилдэг байгууллага болох хэрэгтэй шүү. 

Оюуны өмчийн газар Оюунлаг монгол иргэн хөтөлбөр боловсруулж, газарзүйн байршлыг онцгойлон анхаарч ажилласан. Монголын өвөрмөц байгаль орчинд байгаа түүхий эдийг дэлхийн брэнд болгох ажил эхлүүлсэн. Үүнийг үргэлжлүүлэх ёстой шүү.

Стандартчилал хэмжилзүйн газар 6200 стандартад нэг бүрчлэн үзлэг шалгалт хийж, стандартыг шинэчлэн боловсруулсан Евро стандартыг хэрэгжүүлэх хамгийн том ажил энэ жил хэрэгжих юм байна шүү.

Худалдан авах ажиллагааны газар шинээр байгуулагдсан. Улсын төсвийн хөрөнгийг үр ашигтай тендэрт зарцуулж, ил тод байх шилэн тендэр гэдэг том алхам хийсэн. Шилэн тендэр нэгийг хийсэн энэ долоо хоногт шилэн тендэр хоёр арга хэмжээг зохион байгуулна. Үүгээр худалдан авах ажиллагаагаар ямар тендэр орон нутагт ямар нь яам агентлагт хийгдэх вэ. Мөн төрийн өмчит компаниудын тендэрт ил тод байдлыг зарлана. Энэ ололт амжилтаа бататгаж алдаа дутагдлаа засах ёстой. Энэ жил сонгуульгүй жил сахилга хамгаалах дэг журмыг бүх агентлагууд хэрэгжүүлэх хэрэгтэй мөн агентлагуудынхаа дунд манлайлагчыг шалгаруулахын тулд бүтэн жилийн турш шалгалт хийж,зохион байгуулж ажиллана. Та бүхэн итгэж байна. Амжилт хүсье" гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top