О.Магнай: Автобусны үнийг нэмүүлэхгүй гэдэг байр суурьтай байгаа

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 22

ШӨХТГ-ын дарга О.Магнайгаас цаг асуудлаар цөөн асуулт асуулаа.


-Томоохон компаниудын зөрчлийг илрүүлээд, хариуцлага хүлээлгэхэд хүндрэл үүсч байгаа юу?

-Тийм зүйл байхгүй.  Улс төржүүлэх хэрэггүй. Ямар, ямар компанид  хэдий хэмжээний торгууль хэзээ ноогдуулсан бэ гэдэг тайлан гаргаад сэтгүүлч нарт удахгүй өгнө. Ил тод мэдээлнэ. Нам улс төр гэхээс илүүтэй нийгэмд тустай ажил хийснийг нь  би ажил хэрэг болгож үздэг.

-Үүрэн телефоны компаниудаас томоохон зөрчил дутагдал илэрч байсан. Үүний гүйцэтгэл ямар шатанд явж байна. Тухайн байгууллагууд торгуулиа төлсөн үү. Шадар сайд гүйцэтгэлд анхаарч ажиллаарай гэж байна?

-Энэ шүүхээр шийдэгдэх ёстой асуудал. Шүүхийн  шатанд явж байгаа.

-Автобусны үнэ 500 төгрөг болох гэж байна. Үүн дээр ямар байр суурьтай байна?

-Манай иргэдийн амьдрал муу байна. Амьдралын баталгаажих төвшнөөс доогуур амьдарч байгаа иргэд олон байгаа нь үнэн. Тиймээс төрөөс өгөх мөнгийг нь нэмэгдүүлээд автобусны үнийг нэмэхгүй байх бодлого баримталвал зүгээр гэсэн байр суурьтай байгаа.

Н.Ганаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top