УИХ-ын дахь МАН-ын бүлэг Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/-той хамтран ажиллахахаар болж, гарын үсэг зурцгаалаа. Тэд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх санал, санаачилга гаргасан бөгөөд МАН-ын бүлгээс таван хуулийн төслийг өргөн барьсан юм. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал сүүлийн жил гаруйн хугацаанд эрс хүндэрч, улмаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт ард иргэдийн амьжиргаанд хүндээр тусч байгааг хоёр тал тэмдэглээд, УИХ, Засгийн газраас цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр эрх зүй, шинэтгэлийн тогтолцоог бүрдүүлэх зайлшгүй шаардлага байгааг анхаарч хамтран ажиллах шаардлагатай гэж МАН-ын бүлэг үзжээ.
МАН бага орлоготой иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх, цалин тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлт, инфляцийн түвшинтэй уялдуулан Засгийн газар тухай бүр нэмэгдүүлж байх зохицуулалт, хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороог УИХ-ын түвшинд байгуулах замаар Засгийн газарт тавих хяналт хариуцлагыг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх гэсэн үндсэн гурван чиглэлээр МҮЭХ-той хамтран ажээ.
МҮЭХ нь МАН-ын бүлгээс өргөн барьсан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл, түүний үзэл баримтлалыг дэмжиж, ийнхүү хамтран ажиллахаар болж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )