УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 9.00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх юм.
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 01 дүгээр дүгнэлт:
2. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/:
3. Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/:
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/:
5. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
6. Монгол Улсын эрдэнэсийн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2014 оны төсвийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл:
7. Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /ДЦС-4 ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг өргөтгөхөд шаардагдах тоног төхөөрөмжийг импортлох, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
8. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/:
9. Соёлын өвийг хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/:
10. Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/:

Сэтгэгдэл ( 1 )
өршөөлийн хууль юу болсон бэ?Аль 2013 оны хавар л өргөн баригдаж байна гээд л Оюунбаатар гишүүн шоудаад байсан.Худлаа ярихаа боль.