УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өвөг дээдсээрээ бахархдаг нэгэн

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 23

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр буриад үндэсний дээлээр гоёж, буриад зон олонтойгоо хамт авахуулсан зургаа өөрийн “твиттер” хуудаснаа нийтэлжээ. Түүний хувьд Ашабагад буюу Аж богдын буриад гэнэ. Тэгвэл Н.Номтойбаяр гишүүний өвөг дээдсүүд ч бас төрд үнэнчээр зүтгэж явсан түүхтэй. Тэдний нэг нь  Н.Номтойбаяр гишүүний өвөө Т.Бямбаа  нарын  17-21 настай таван залуу  1930-аад онд  улс төрийн хэргээр баривчлаад гянданд 10 жил хорих ялаар шийтгэгдэж байсан гэдэг.  Т.Бямбаа гуай тухайн үед бага сургуулийн хичээлийн эрхлэгч, орос хэлний багш байсан  ба Маршал Х.Чойбалсан руу "бид эх орноо гэсэн чин ариун сэтгэлээр ханддаг байсан" гэж захидал бичиж байжээ . Ингээд тэдгээр залуусыг хоёр жил гянданд хорьсны эцэст суллажээ. Сүүлд Т.Бямбаа гуай Нийслэлийн намын хорооны дарга хийж байсан аж.  

Түүгээр ч зогсохгүй  Н.Номтойбаяр гишүүний нагац ах Н.Лхамсүрэн нь Маршал Х.Чойбалсангийн орлогчоор ажиллаж байсан байна. Н.Лхамсүрэн Маршал Х.Чойбалсангийн Оросуудтай хийсэн уулзалтын үеэр орчуулагчаар 24 настайдаа ажиллаж байж.  Ийнхүү түүнийг маш их үнэлж,  мал аж ахуй, тариалангийн сайдаас эхлээд өөрийнхөө залгамжлагчаар хүртэл тодруулж байжээ.

Түүхэн энэ үйл явдлаас харахад, маршал Х.Чойбалсан буриадуудын хөдөлмөрч, дайчин чанар, билэг танхай чанарыг үнэлдэг байсан нь харагдаж байна. Түүнчлэн Монгол улсын ерөнхий сайд асан, гавьяат эдийн засагч Д.Бямбасүрэн, Ардчиллын алтан хараацайнуудын нэг С.Зориг агсан нар Ашабагад буюу Аж богд буриадууд байжээ. Өдгөө өвөг дээдсийнхээ  үргэлжлэл болж  Н.Номтойбаяр гишүүн төр түшилцэж явна.


Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Buriad(66.181.161.10) 2025 оны 03 сарын 13

Buriad hun mungunii shunalgui bdag yum. Naadah chini buriad bish. Zohiomol buriad. Sanjaasurengiiin zorig bol Ulaalzai huvduud omgiin nertei ailiin zustei, zorigtoi huvuun shuu.

1  |  0
teneg(202.126.89.168) 2025 оны 03 сарын 13

yag shdee, hahahah. Heden tugrugnii unetei bichees ve hahaha

1  |  0
хох(112.72.13.87) 2025 оны 03 сарын 13

Саваачих юмаа хахаха

1  |  0
Nomtoi nertei nomgui huud(103.26.194.215) 2025 оны 03 сарын 13

Shovgor malgai boroond nemergui, shodgor buryad daind nemergui gej medeh uu?

1  |  1
ha ha(202.171.152.236) 2025 оны 03 сарын 13

ha ha ha ha ha

1  |  0
ha ha(202.171.152.236) 2025 оны 03 сарын 13

ha ha ha ha ha

1  |  0
Top