УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өчигдөр үдээс хойш эхлэв. Хуралдааны эхэнд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсний дараа ажлын хэсэг байгуулахаар тогтлоо.
Байнгын хороогоор хэлэлцсэн дараагийн асуудал нь УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын өргөн барьсан Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудал байсан юм. 2014 оныг Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарласны хүрээнд хийгдэж буй анхны томоохон эрхзүйн акц болж гарах хууль гэдгийг төсөл санаачлагч онцоллоо. Ахмадууд залуу насандаа шимтгэл төлчихөөд түүнийхээ үр шимийг хүртэж чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлж байгаа тул гэр бүл, үр хүүхдүүд нь гомдоллодог учир ийнхүү хууль санаачлахад хүрчээ. Хамтын тэтгэвэр нь өвлөж байгаа биш хань нь үлдэх амьдралынхаа хугацаанд авна гэдгийг мэдэгдлээ. Одоо нас барсан иргэдийн авч байсан тэтгэврийг журмын тухай хуулиндаа тусгахаар боллоо.
Уг хуулийн төслийн талаар гишүүд сонирхсон асуултандаа хариулт авч дуусав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Хамтын тэтгэврийн тухай хуулийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

Сэтгэгдэл ( 1 )
buruu,mongolchuudyn khuvid ene tetgever ertdene. Mongolchuudyn amidralyn tyvshin amerikchuudyn tyvshind khursen tokhioldold okay, bolnoshdee. Esvel ameriktai adilkhan bolchood baigaa yum uu.