Хангарьд ордны хурлын танхимд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн зургадугаар хуралдаан болж байна. Тэгвэл иргэдийн төлөөлөгчдийн нэг нь асуудал хэлэлцэж байхад өөрийнхөө комьпютерийн дэлгэцэн дээр "кандикраш" тоглож байгаа нь зургийг та харж байна. Өмнө нь УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ чуулганы хуралдаан дээр мөн “кандикраш”-даж байгаад “Кандикраш Баянсэлэнгэ” хочтой болж, нийтийн төлөө ажиллах мандат авсан хэрнээ үндсэн ажилдаа хариуцлагагүй хандаж байгаа тухай хэл аманд өртөж байсан юм. Харин энэ удаад Иргэдийн Хуралд иргэдийн дуу хоолой болж сонгогдсон төрийн албан хаагч бас ийнхүү З.Баянсэлэнгтэй “кэндикраш”-аар халз үзэхийн тулд Үүл даргын үгийг үл тоон улаярч сууна


Сэтгэгдэл ( 1 )
ene bayan selenge awgai er ni ajil hiidgiimuu. danda l candycrush togloj bdag. hooe eniig UIH-aas boliulaach