Ерөнхий сайд аа, 3 тэрбумын өртөгтэй ТҮЦ машинууд чинь түгжрэл үүсгээд байна!

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 23

 

Дарга хүлээхгүй, цаг хугацаа, мөнгө хэмнэсэн ТҮЦ машин 24 цаг, амралтын өдрөөр ч үйлчлэх давуу далтай гэж байгаад Улаанбаатарт 17 цэгт суурилуулсан. Дараа нь  21 аймагт суурилуулсан. Цаашлаад Монгол орныхоо нийт суманд байрлуулна гэж засгийн тэргүүн Н.Алтанхуяг амласан. Засгийн газраас энэ жилд багтааж 230 ТҮЦ суурилуулна гээд байгаа. Тэгвэл нэг машины үнийг НӨАТ оролцуулан тооцоход 12 сая төгрөг болж байгаа бөгөөд нийт дүнгээрээ 2 тэрбум 760 сая төгрөгийн өртөгтэй ТҮЦ машинууд  иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж эхэлж байна гэсэн үг.

 

Тэдгээр ТҮЦ машинууд нь төрсний бүртгэлийн болон иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлттэй холбоотой лавлагаа зэрэг 11 төрлийн үйлчилгээнээс гадна орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд хандсан санал хүсэлтээ шууд оруулах программ хангамжаар тоноглогдсон гэж манай Ерөнхий сайд зөндөө магтсан. Гэхдээ эхний байдлаар ТҮЦ машин нь  иргэний бүртгэлийн төрлийн лавлагаа, Татварын ерөнхий газрын 4 төрлийн лавлагаа болон аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээг хүргэж байгаа.

 

Тэгвэл төрийн байгууллагуудад хүндрэл учруулалгүйгээр, төрийн түгжрэлгүй үйлчилгээг хүртэн Иргэний үнэмлэхний лавлагаа сэлтээ авсан иргэд бодит байдал дээр үр дүнг нь үзэж чадахгүй байгаа талаараа хэлж ярьж байна. Тухайлбал, ТҮЦ машинаас авсан иргэний үнэмлэхний лавлагаагаар арилжааны банкууд болоод нотариат үйлчилгээ үзүүлэхгүй байгаа аж. ХААН, Худалдаа хөгжлийн банкуудад иргэний үнэмлэхний лавлагаагаа барьж очоод үйлчлүүлэх гэхэд урдаас нь үүгээр чинь үйлчлэхгүй гэсэн хариултыг өгөөд буцааж байгаа бол нотариатын үйлчилгээ эрхлэгчид ч ТҮЦ машинаас авсан лавлагаануудыг тамга тэмдэггүй учраас албан ёсны баримт бичгийн хэмжээнд авч үзэх боломжгүй гэсэн хариултыг өгч байна.

 

Гэтэл иргэдийн хувьд эрхэм Ерөнхий сайдынхаа хэлсэн ярьсанд бүрэн дүүрэн итгэчихсэн, ТҮЦ машин бол төрийн үйлчилгээг өөрт нь үзүүлж байгаа маш чухал зүйл гээд найдчихсан явж байдаг. Тэгтэл тэр цахим машинаас нь авсан лавлагаанууд хоосон цагаан цааснаас ялгаагүй, хэрэгцээгүй зүйл болохыг бодит байдал мэдрээд бухимдацгааж байна. Арга ч үгүй биз. Засгийн тэргүүн нь дандаа худлаа лоозон маягийн юм яриад байна шүү дээ. Ер нь Ерөнхий сайд маань гоё сайхан үгс хэлж ярьдаг гэдгээрээ бусад акулуудаас давж гарах хэмжээнд хүрэх тун дөхөж байна.

 

Ерөнхийлөгчийн амнаас  “Том төрөөс ухаалаг төр лүү”  бүгдээрээ хөтлөлцөөд алхая гэсэн агуулгатай мессеж унангуут Ерөнхий сайд Н.Алтанхуяг дэмжин ажиллана гэдгээ албан ёсоор дуулгасан.  Тэгээд чуулганы хуралдаан дээр нээлттэй, ухаалаг төрийг төлөвшүүлэх чиглэлээр хийж байгаа ажлын талаар гишүүдэд мэдээлэл өгөхдөө төрийн түгжрэл чирэгдэлгүй үйлчилгээг бий болгох чиглэлээр өнгөрсөн есдүгээр сараас эхлэн арваад ажил хийсэн гээд том дуугарсан. Тэрдундаа элдэв хүнд суртал, түгжрэлгүй, шуурхай төрийг цогцлоохын тулд төрийн үйлчилгээний цахим машиныг 21 аймагт суурилуулж, үйлчилгээг нь нэгэн зэрэг эхлүүлснээ бараг хувьсгалын чанартай том ажил болсон гээд байсан билээ. Гэвч тэр том ажлынх нь үр дүн өнөөдөр дэндүү жул байна. Гол нь иргэдийг ингэж доромжилж болохгүй баймаар. Асуудлыг сонгуулиас сонгуулийн хооронд хардаг улстөрчдөөс өнөөгийн Ерөнхий сайд юугаараа илүү гарч байгаа гэж. Ядаж л чадахгүй байж худлаа ярьдаг заваан байдлаа болимоор юм. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(103.26.194.44) 2025 оны 03 сарын 13

hehe hund hursen ajliig darah gej oroldoj bgaa yadmaghan arga bna daa, bi lav hereglej uzsen, yaj 100 ail yavna daa gej bodoj bgaad tuts mashinaas lavlagaa avsan amar yum bna le. Ene medee ch hoorhon jul medee bna daa setguulchee

1  |  0
Zochin(202.170.69.194) 2025 оны 03 сарын 13

Xna tiim bgaa yum. Bi lav xayagiin todorxoilolt avaad Golomt deer oxhson zugeer avsan. tatbariin gazar ochson zugeer avsan.

1  |  0
Top