О.Баасанхүү олонхын дэмжлэг авч чадсангүй

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 23

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хийлээ.

 

Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж нарын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн байна.

 

  Тус байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхэд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, З.Баянсэлэнгэ нар хууль зүйн шинэтгэлийн хүрээнд хууль хоорондын уялдаа холбоог хангах, суурь болсон процессын хуулиуд, тухайлбал гэмт хэргийн харьяаллыг зохицуулах Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал гаргажээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсгийн “273.2./Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/” гэсний дараа “Эрүүгийн хуулийн 1661 /мөнгө угаах/” гэж нэмэх” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжээгүй. Харин Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр найруулгын шинжтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн байна.

 

 Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь байнгын хорооноос гаргасан саналуудыг дэмжсэн бол байнгын хорооны хуралдаанаас дэмжлэг аваагүй О.Баасанхүү гишүүн гаргасан саналын үндэслэлээ тайлбарлаж санал хураалгахад дэмжлэг авч чадсангүй. Ингээд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
даваажав(103.26.193.12) 2025 оны 03 сарын 13

прокурорын байгуулга гэж архичидын байгуулга юм шиг байгаа юм миний мэдэхийн л дүүргийн прокурорууд ялангуяа эмэгтэй прокурорууд гэж бар буудал хэссэн аймаар юмнууд байдаг юм билээ

1  |  0
Top