Давхар дээлийг хэлэлцэх асуудалд АН завсарлага авлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 23

“Давхар дээл”-ийг тайлах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар хэлэлцэгдэж байсан боловч тодорхой шийдэлд хүрч чадсангүй. Уг хуулийн төсөлд Ардчилсан нам ажлын тав хоногийн завсарлага авлаа.  Энэ хуулийн агуулгыг бүгд дэмжиж байгаа ч хэрэгжүүлж эхлэх хугацааны хувьд санал зөрөлдөөнтэй байдал үүссэн юм. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиар Засгийн газрын гишүүн нь УИХ-ын гишүүн байж болохгүй байх тухай хуулийг 2016 оны долдугаар сарын 1-нээс гэсэн бол зарим гишүүд батлагдсан өдрөөс хэрэгжүүлэх ёстой гэж буй юм. Ардчилсан намын бүлгээс уг хуулийн хэрэгжүүлэх хугацааны талаар ирэх сонгуулийн дараанаас мөрдөгдөх ёстой гэх нэгдсэн байр суурьтай байгаа ч зарим хувь гишүүд батлагдсан өдрөөс нь хэрэгжүүлэх ёстой гэж буй тул ойлголтоо нэгтгэхээр ийнхүү завсарлага авч буй бололтой.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
shudarga es(94.234.170.48) 2025 оны 03 сарын 13

Uursdduu ashigtai yumaa huch tureed bataldag humuus yun deer zavsarlaga avaad bna aa, ard tumeen .

1  |  0
сандаг(103.26.193.7) 2025 оны 03 сарын 13

хамгийн сонирхолтой нь олонхи завсарлага авч байхыг сүүлийн 20 гаруй жилд анх удаа л харж байх чинь сонин юмаа

1  |  0
Top