Ашигт малтмалын хуулийг хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 24

Төрийн ордонд Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Ашигт малтмалын тухай  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хуралдаан өглөөний 08.00 цагт эхэллээ. Үүний дараа УИХ-ын чуулганы хуралдаан эхэлнэ. Чуулганы баасан гаригийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дор танилцуулъя.

1. Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/:

/Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн О.БААСАНХҮҮ танилцуулна/.


2. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/:

/Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ танилцуулна/.

3. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/:

4. Соёлын өвийг хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/:

5. Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/:

/Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ танилцуулна/.

/Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна/


14.00 цагаас

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатараас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан “Дархан-Сэлэнгийн бүсийн ордуудыг түшиглэн баригдах төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн төслийн хэрэгжилтийн явц, дотоодын хувийн хэвшлийн оролцоо болон цаашид авах арга хэмжээний талаар асуулга”-ын хариуг сонсох.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dur esgegchdiin Suuj bgag hara! (89.100.221.89) 2025 оны 03 сарын 13

Huiten setgeltei , hunii toloo geh setgelgui , dotor zovhon ooriinhoo heden tog yaj osgoh uu urjuuleh uu gej bodoj suuga amia borluulagch zalit bug chotgoruude , ard tumend nudend haragdaj amand yarigdah amidral deeshluulsen ajil heregtei bna yaduural huchirhiilel , hunii Es surtahuunii tal deer ajil hiih tsag bolson , ter hend hurtedgui hen ch oilgomjgui huuli too barimt chini hend heregtei yum !!!!dur esgegchide ! Hoh tenger nudtei shuu , bodliig chini unshij , uildliig chini haraad Suuj bgaa !! Amidral boginohon! Shuugded ochihod chini hiisen uils , tseejin dotorhi huiten haluun zurheer chini hemjine , hosloliin gol 2 nuurtei doli , bas hertsgii bag nomorson shotgoruude

1  |  0
Top