Монгол улсын Шадар сайд хариуцлага тооцохыг үүрэг болгов

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 24

2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Стандартчилал, хэмжилзүйн байгууллагуудын “Төв болон орон нутгийн Стандартчилал, хэмжилзүйн байгууллагуудын удирдах ажилтны зөвөлгөөн” боллоо. Энэхүү арга хэмжээг газрын дарга Г.Гантөмөр нээж “Сахилга, Хариуцлага, Манлайлал”-ыг дээшлүүлэх талаар арга хэмжээ сэдвээр илтгэл тавилаа.

Монгол улсын Шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд Шадар сайд Д.Тэрбишдагва энэхүү зөвөлгөөнд оролцон, тус байгууллагын албан хаагчидад хандаж үг хэлэн, 2014 онд Стандартчилал хэмжил зүйн газартай хамтарч ажиллах гол чиглэлүүдийн талаар ярилцлаа.

Тэрээр 2014 оныг “Сахилга, хариуцлага, манлайлал”-ын жил болгон ажиллахаар шийдвэрлсэнийг мэдэгдэн, салбарын хэмжээнд сахилга, хариуцлагаараа манлайлан ажиллаж, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагаа улам бэхжүүлэн өргөжүүлж, иргэд олон нийтэд үнэн зөв мэдээллийг түргэн шуурхай хүргэх хэрэгтэйг тодотголоо.

Шадар сайд Д.Тэрбишдагва тус газрын хийж хэрэгжүүлсэн ажилуудад ахиц гарсан хэдий ч зарим ажилтнууд хууль зөрчин зөвшөөрөл олгох, баримт бичиг үйлдэх, хууль бусаар төрийн албан хаагчидыг халж хохироох дутагдал байгааг анхааруулж, хариуцлага тооцон ажиллахыг байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгов.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
He he.(123.121.222.16) 2025 оны 03 сарын 13

Ug nisahilaga, hariutslaga, manlailalaa deeshluuleh gej heleh ni niigmiin alichtogtoltsoond baih l asuudal. Ene helelged buruu yum baihgui dee. Gehdee archilal, hunii erh yarij garch irsen zaluus maani ene ugiig sots niigmiin huuchirsan helleg, post kommunistuudiin darahguilal, yaraglaliin arga l gedeg bizdee.Niigmeeree zavharhiig nudeeree l uzej baina.23 jiliin omnoh unen tuuhee medehgui baij erh choloo, hunii erh gej hudlaa deldej ulsiin omchiig hulgaildag l heseg buleg etgeediin erh ashgiig l hamaalah heregsel bolson baina.

1  |  0

Top