Давхар дээлээ тайлах зоригтой аавын хүү алга

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 24

Давхар дээл”-ийг тайлах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн хэлэлцүүлгээс өчигдөр Ардчилсан нам ажлын тав хоногийн завсарлага авсан. Давхар дээлийг тайлах тухай уг хуулийн төслийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилсан юм. Уг төсөл давхар дээлтнүүдийн сэтгэлийг хэт гонсойлгож байгаа.

Уг хуулийг тодруулбал Засгийн газрын гишүүн нь УИХ-ын гишүүн байж болохгүй байх тухай хуулийг 2016 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэсэн юм. Гэтэл зарим гишүүд батлагдсан өдрөөс хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна.

Шинэчлэлийн Засгийн газрын 19 сайдын 17 нь УИХ-ын гишүүн байгаа нь хяналтгүй төрийн хамгийн сонгодог жишээ.

Энэхүү хуулийн төслийг хэлэлцэн батлах нь нэгэнт тодорхой болсон ч хуулийн хэрэгжилтийг хэзээнээс эхлүүлэх вэ гэдэг асуудал улстөрчдийн дунд багагүй маргаан тариад байгаа.  Сөрөг хүчний зүгээс хуулийг баталсан цагаас эхлэн дагаж мөрдөх хэрэгтэй гэсэн байр суурийг баримталж буй бол олонх ирэх 2016 оноос эхлүүлэх бодолтой байгаагаа нуусангүй.

Харин АН-ынхны дуу нэгтгэн  ярьж байгаа гол асуудал бол Давхар дээлтэй сайдуудын суудалд суух чадалтай, боловсролтой хүн байхгүй гэж “бурж” байна. Мэргэжлийн бус сайд нар эзэгнэсэн байхад тэр албыг хаших мэргэжлийн хүн байхгүй гэж үү. Давхар дээлээ тайлчих зоригтой аавын хүү ч Их хуралд байхгүй бололтой.

Н.Ням

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
яагаад вээ(103.26.194.246) 2025 оны 03 сарын 13

Та яагаад давхар дээлээ.тайлахгү

1  |  0
Элбэгдорж(103.26.194.66) 2025 оны 03 сарын 13

Би шийдвэр гарангуут л дан дээлтэй болцгоох нь зов гэж бодож байна.

1  |  0
Top