Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "ДЦС-4" ТӨХК-д байгааг үндэслэн суурилагдсан хүчин чадлыг өргөтгөхөд шаардагдах тоног төхөөрөмжийг импортоор оруулж ирэх тоног төхөөрөмж, сэлбэг материал, багаж хэрэгслийг гаалийн албан татвараас чөлөөлүүлэхээр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах санал гаргасан ч дэгийн хуулийн дагуу хуулийн төслүүдийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай гэсэн хоёр хуулийн төсөл болгон хэлэлцэх учир анхны хэлэлцүүлгээр батлах боломжгүй юм байна.
Дараа нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн гаргасан зарчмын зөрүүтэй таван саналаар санал хургаалгаж хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлье гэж шийдлээ.
Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, байнгын хорооны гишүүд дэмжлээ. Танилцуулгад дурдсанаар Шинэчлэлийн Засгийн газраас бизнесийг дэмжсэн татварын хоёр дахь үе шатны шинэчлэлийг хийх, уул уурхай, ашигт малтмал, нефтийн бүтээгдэхүүний импорт, газрын тосны экспорт, үүрэн холбооны операторын үйлчилгээ, архи, спирт, тамхи зэргээс бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжид төсөвт төлсөн аж ахуй нэгжийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Монгол Улс 1998 оноос Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг дагаж мөрдөж ирсэнээс хойш нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэх борлуулалтын орлогын хэмжээг 10 сая төгрөгөөр тооцож өнөөг хүртэл 16 жил хуулийг хэрэгжүүлж иржээ. Эдийн засгийн нөхцөл байдал, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдуулан өөрчлөх шаардлага гарч ирж байна. Төсөлд нэмэгдсэн өртгийн албан татварын босгын хэмжээг 50 сая байхаар, сайн дураар бүртгүүлэх босгын хэмжээг уг хэмжээний 20 хувь буюу 10 сая байхаар холбогдох өөрчлөлтийг тусгасан байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулснаар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 50 орчим хувь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргах, бүртгэл хөтлөх, падаан цуглуулах үйл ажиллагаанаас чөлөөлөгдөх юм.

Сэтгэгдэл ( 2 )
50 say baihdaa yahav de. Ter ueiin 10 say odoogiin 100 sayaas ch iluu shuu dee .hamgiin bagadaa 150 say baih heregtei shuu dee
Yamar ch yalgaa alga deer ueiin 10 say chin odoogiin 100 say bolchood bhad ard irgedee ingej huurch bolohguiee teneg humuus bdag gej boddiimshig bnadaa.