УИХ-ын энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуваарийг танилцуулъя. Эндээс та бүхэн ямар ямар асуудал хэлэлцэхийг нэг бүрчлэн харж болох юм.
УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
Нэгдүгээр сарын 27-нд:
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас "А" танхимд;
Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас "Б" танхимд;
Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас "В" танхимд.
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
Нэгдүгээр сарын 27-нд
- Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэд ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
- Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болгох тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас "Б" танхимд;
- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас "Г" танхимд;
- Шинжлэх ухаан, технологийн салбарын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, Шинжлэх ухааны академийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
- Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас "В" танхимд;
- Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас "Г" танхимд;
- Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагаас 334 тоот өрөөнд;
Жич: Хууль зүйн байнгын хорооны 15 тоот тогтоолоор байгуулсан ажлын хэсэг Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаатай 14.00 цагаас танилцана.
Нэгдүгээр сарын 28-нд
- Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.30 цагаас "В" танхимд;
- Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас "Г" танхимд;
- Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас 334 тоот өрөөнд;
- Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нараас 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар нараас 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас "В" танхимд;
- Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
- Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд;
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагаас 334 тоот өрөөнд;
- Төрөөс үйлдвэр, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хөтөлбөр боловсруулах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас "Г" танхимд;
Жич: Эдийн засгийн байнгын хороо Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд хүнд, хөнгөн аж үйлдвэрийн чиглэлээрх төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдалтай 14 цагаас танилцана.
Нэгдүгээр сарын 29-нд
- Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд.
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
Нэгдүгээр сарын 28-нд
1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас "А" танхимд:
Хэлэлцэх асуудал:
2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас "В" танхимд:
Хэлэлцэх асуудал:
3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас "Б" танхимд:
Хэлэлцэх асуудал:
Нэгдүгээр сарын 29-нд
1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас "А" танхимд:
Хэлэлцэх асуудал:
2. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас "Б" танхимд:
Хэлэлцэх асуудал:
УЛСЫН ИХ ХУРЛЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
Сэтгэгдэл ( 1 )
эсэргүүцдэг хүмүүсийг нь нам дараад авсан юм чинь одоо хэлэлцэлгүй яах юм эсэргүүцвэл үр дүн нь ийм шүү гээд сануулга өгчихсөн юм чинь!!!!!!!