Өнөөдөр УИХ дахь гурван намын бүлэг, долоон ажлын хэсэг хуралдах юм. УИХ дахь АН, МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг тус тус 10.00 цагаас эхлэн хуралдаж байна. Мөн Газрын тухай хуулийн төсөл, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгүүд хуралдах юм. Харин маргааш гурван байнгын хороо, найман ажлын хэсэг хуралдах бөгөөд энэ долоо хоногийн чуулганаар НӨАТ-ын босгыг 50 саяар тогтоох асуудлыг хэлэлцэн, “УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлаа тодорхойлох ажээ.

Сэтгэгдэл ( 0 )