Европчууд Н.Энхбаярыг Монголын авлигын загалмайлсан эцэг гэж нэрлэв

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 27

Европын “BNE.eu”-д “Монголын авлигын загалмайлсан эцэг төвийн тоглолтод эргэж ирэх нь” гэсэн нийтлэл гарчээ. Энд чухам хэнийг яриад байгааг уншигчид төвөггүй мэдэж байгаа биз ээ. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаярыг гадныхан шууд ингэж нэрлэж байгаа анхны тохиолдол энэ. Түүнээс урьд дам байдлаар “Монголчууд Н.Энхбаярыг авлигачин гэж нэрлэдэг” гэх маягаар л бичдэг байв. Тиймээс дээрх нийтлэлийг засваргүйгээр орчуулан хүргэж байна.


Монголын авлигын загалмайлсан эцэг төвийн тоглолтод эргэж ирэх нь

Монголын улс төрийн хамгийн дуулиантай хүн Сөүлийн эмнэлгийн орон дээрээс эргэж ирэхээр болов. Тэрбээр эмзэг, хэврэг Засгийн газраас үргэж зугтсан хөрөнгө оруулагчдыг эргүүлж авчрах ажилд түүнийг саад болно гэж эрх баригчид айж байна. Намбарын Энхбаяр Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албыг хашиж байсан бөгөөд авлигын хэргээс болж шүүхээс 2.5 жилийн ял сонссон.

Гэхдээ одоогийн Ерөнхийлөгчийн уучлалаар түүний ялыг хэрэгсэхгүй болгосон. Харин одоо түүнийг улстөрд эргэн ирснээр Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагаа, цаашилбал Монголын улстөрд шууд өөрчөлт гарна гэх айдас, хардлага гарах боллоо.

Н.Энхбаяр шоронд байхдаа ялын тогтоолыг эсэргүүцэж, хуурай өлсгөлөн зарлаж байсан. Гэхдээ тэр МАХН-ын дарга болсон ба хэдий шоронд байсан ч түүний нөлөө Монголын улстөрд байсаар ирсэн.

“Сант Марал” төвийн тэргүүний хэлснээр, Н.Энхбаяр тэтгэвэрт гарах арай болоогүй, тэгээд ч 2014 онд улстөрд эргэж ирж байгаа нь түүний сонгуулийн бэлтгэлийн эхлэл ажээ.


Тоглогч

Ер нь Н.Энхбаяр ардчиллын 20 гаруй жилийн түүхэнд улстөрийн гол хүмүүсийн нэг байсан. Тэрбээр төрийн өндөрлөг гэгдэх албан тушаалуудад бүгдэнд нь байж, МАХН /одоогийн МАН, МАХН/-ыг олон жил удирдаж, өөртөө чамгүй хүч, нэр хүнд хуримтлуулж авсан нэгэн.

Түүний гол гавьяа нь ОХУ-д төлөх их өрийг тэглэсэн явдал гэж ард түмэн боддог. Гэхдээ тэрбээр Оюутолгойн гэрээний гол тоглогч байсан юм. Харин одоо ард түмэн Оюутолгойн ихэнхийг гадныханд өгөхөөр гэрээлснийг хүчтэй шүүмжилж байгаа.

Гэхдээ өр тэглэлт, Оюутолгойн гэрээ байгуулах хоёр ажил салшгүй холбоотой гэх хардалт одоо бий. Өөрөөр хэлбэл, Оюутолгойг худалдсан мөнгөөр Орост өр төлсөн гэж зарим улстөрч үзэж байна.

Энэ хэргээс хойш Н.Энхбаярыг “Авлигын загалмайлсан эцэг” гэж нэрлэх болсон. Гэвч түүнийг ялласан нь энэ хэрэгтэй холбоогүй, төрийн мэдэлд байсан хэвлэл, “Өргөө” зочид буудлын хувьчлалаас болсон зүйл. Одоо түүний төрсөн дүү Н.Энхтуяаг мөн хувьчлалтай холбоотой хэргээр Интерполоор эрэн сурвалжилж байгаа. Н.Энхтуяаг байцаах үндэслэл нь ахынх нь хэргээс гадна, мөнгө угаахтай холбоотой.

Харин Н.Энхбаяр хэрэгт хутгалдсан ч олон нийтийн дунд нэр хүндтэй хэвээр байгаа. Угаасаа түүнийг баривчилж, ялласан нь ард түмний дундахь нэр хүндийг нь огцом өсгөсөн явдал болсон гэж хөндлөнгийн шинжээчид үзэж байгаа юм. Зарим хүн энэ нь түүний улс төрийн хоёр дахь том замналыг эхлүүлсэн ч гэдэг.

Өнөөгийн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хувьд, өнгөрсөн сонгуулиар түүнийг суллагүй нь түүнд болгоомжлол байсан учраас тэр.


Хөшигний ард

Өнөөдрийн улстөрийн байдлаас харахад, Н.Энхбаярыг яллаж, шоронд хорьж, эцэст нь уучлалаар суллаад, тэрбээр өдгөө Монголд байхгүй ч түүний гар хаана ч хүрж байсан. Тэрбээр хөшигний араас бүгдийг удирдаж байсан юм.

Түүний нам хоёр хуваагдсан ч хэрвээ хүсвэл тэр буцаагаад нийлүүлж ч чадах ажээ. Хамгийн гол нь одоо хэдийгээр эдийн засаг ганхалттай байгаа ч Н.Энхбаярыг төр барьж байх үеийнхээс хэд дахин томорч, төсөв тэлсэн.

“Рио Тинто” удахгүй Оюутолгойн далд уурхайг ашиглаж эхлэх ба ингэснээр төсөвт орж ирэх мөнгө маш ихээр нэмэгдэнэ. Одоогоор Засгийн газар “Рио Тинто”-той хэлцэлд хүрч чадахгүй байгаагаас энэ ажил түр саатсан.

Энэ үед Н.Энхбаяр Монголын улстөрд эргэж ирвэл нэлээд том бужигнаан үүсч, маш олон хүний авлигын хэрэг сөхөгдөж, бас маш олон нь энэ салбараас гарахаас өөр аргагүй болно гэж хүмүүс бодож байгаа. Түүнчлэн хүчний харьцаанд том өөрчлөлт гарна.

Сэтгэгдэл ( 31 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хөх чоно(202.72.246.134) 2025 оны 03 сарын 13

Хорь гаруй жил Монголчуудын нүдэн дээр төрт ёс, бодлого.хуулиар нь хэдхэн хүн тоглоод байхад. Ард түмэн хоорондоо хэмлэлдээд, цэц булаацалдаад, улам л хагралдаад байх юм даа. Бид өнгөрсөн, одоо, ирээдүй цагаа \авах, гээхийн ухаанаар\ дүгнэж цэгнэмээр юм даа...

1  |  0
иргэн(108.235.14.175) 2025 оны 03 сарын 13

МАН-ын дарга нь С.Баяр байх уед Загалмайлсан эцгийг АН-тай нийлж байгаад цааш нь хийж чадсан юмаа,одоо М.Энхболд гэж хэн билээ,АН дортоо хагараад,эв нэгдэлгуй,шийдв

1  |  0
IRGEN(202.55.182.82) 2025 оны 03 сарын 13

ERNI MANI SHUDARGA HESEGNI MAHN RU OROH HEREGTEI.

1  |  0
ЗОЧИН ЖС ЖС (112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

ЭНХБАЯР НЬ ИРВЭЛ ОДОО МАН -Н ГИШҮҮД БАРАГ БҮГД Л МАХН -НХААГИШҮҮНЧИЛЭ

1  |  0
X(89.100.221.89) 2025 оны 03 сарын 13

Hoh ni oorsdo iim yumnuud sonogochood delberch Suuj baidag , daraagiin songuuliar undeseer ustgaj l shine toriig baiguulah estoi

1  |  0
Лантуу(112.72.13.63) 2025 оны 03 сарын 13

Үхсэн буурын толгойноос амьд ат айна аа гэж. Одоо бол нэг зүгээр л ямар ч ажил алба эрхэлдэггүй, саявтар шоронгоос суллагдсан нөхрөөс л АН хийгээд түүний аугаа их ерөнхийлөгч Элбэгдорж нь айгаад байдаг сонин шүү. Тэгэхээр Энхбаяр аргагүй хүчтэй хүн, аргагүй улс төрч, удирдагч юм байна даа. Улсын их хуралд бас хэний ч мэдэхгүй хэдэн баагийг шургуулчихсан биз дээ.

1  |  0
сандах(103.26.194.184) 2025 оны 03 сарын 13

муусайн халтаруудад монголын хэннь хэн байх нь тэд нарт ямар хамаа байнаа

1  |  0
м(103.26.193.6) 2025 оны 03 сарын 13

Монголчуудын хооронд яс хаяж байх шивдээ. Н.Энхбаяр байх нь австралид ашиггүй бол бидэнд ашигтай гэсэн үг.

1  |  0
hehe(103.11.192.106) 2025 оны 03 сарын 13

BNE.COM gej site baihgui, bne.com.au ch gesen niitlel bichdeg gazar baihgui... hudlaa yariad l bicheed yavah um...

1  |  0
hehe(103.11.192.106) 2025 оны 03 сарын 13

BNE.COM gej site baihgui, bne.com.au ch gesen niitlel bichdeg gazar baihgui... hudlaa yariad l bicheed yavah um...

1  |  0
зочин(103.23.51.4) 2025 оны 03 сарын 13

Австраличууд манай уул уурхайд хэт нэвт орчихсон. тэгэхээр тэд нарт хамгийн ашиггүй хүнийг ирэхээс нь өмнө яс хаяж зайлуулах санаатай байгаа байх. Авилгыг ганц хүн авч байсан юм болж байна уу. Тэр үед бүгдээрээ нийлээд улсаа хуваагаад идчихсэн ш дээ.

1  |  0
Gogo(76.218.69.21) 2025 оны 03 сарын 13

Er gej irvel munkhbayriig sullana

1  |  0
Mongol Ulsyn irgen(203.194.114.66) 2025 оны 03 сарын 13

Mongold nuursnii export buurah ni gadny oron ter dotroos avstralid mash ashigtai. Enhbayaryg uls turuus angid bailgah sonirhol bas avstralichuudad baidag bololtoi. Tsag hugatsaa buhnii hariult gej unen l yum.

1  |  0
bg(124.158.104.24) 2025 оны 03 сарын 13

одоо гадны хулгайчууд хүртэл монголыг монголоор нь бариулах арга хэрэглэж байна даа

1  |  0
зочин(112.72.13.56) 2025 оны 03 сарын 13

баатараа өөрөө авилга өгчөөд авсан хүмүүсээ барьж өгөх үү тээ? хэн авилга гэж зааж өгсийн энхбайрын эрх барисан үед авилга хүчээ авж одоогийн улаанбаатар шамбааралдаад байэ байгаа биз дээ

1  |  0
baatar(202.70.41.202) 2025 оны 03 сарын 13

enhbayr tord irgen orj avilga avsan uls torchidiig bugdiig barij horih bolno.jinhene eh oronch hun gej uuniig huniig l heleh baihdaa.

1  |  0
zochinzochin(103.26.194.42) 2025 оны 03 сарын 13

Jinkhene avilga ch ni chimeegui dald l baigaa baikh daa.Ene khuniig bo, ursuldugchid ni khudlaa tsuursj uguu biz dee.

1  |  0
zochin(103.26.194.95) 2025 оны 03 сарын 13

Gadniikhan Mongolchuudiig duurian khudlaa bichij baikhgui yu.

1  |  0
(202.179.23.150) 2025 оны 03 сарын 13

нэг муу арлын хэзээ мөдгүй цөмөрч живэх балгас орон манай улсын төлөө юунд дуугарав гэдэг нь сонин тэр шуургандаа хийсээд далд орог муу АВС ТАРАА ЛИ нэг нь хүртэл ЛАЛАР

1  |  0
irgen(151.159.13.121) 2025 оны 03 сарын 13

zokhikh estoi nereeer n l duudsan bna

1  |  0
kkkkkkkkkkkkkkk(61.102.204.79) 2025 оны 03 сарын 13

Terulstordhezeechorohesguiomhi iluivarchin

1  |  0
mongold hereggui hun(103.26.194.25) 2025 оны 03 сарын 13

Ene hun Mongold ahij bitgii ireesei. Dandaa l har amia hicheej yavdag Mongol ulsiinhaa ner hundiig boddoggui Mongoloo hudaldaj, dandas l hagargan butlah ajillagaa yavuulj baidag iim novshiin hun Mongold maani hegeggui odoo ter chigtee ustaj alga bolvol taarna. Ur huuhdee bodood duugai alga bolood uguuch ahiad muu muuhai zuils hiigeed baival ur huuhduud deer ni l chinii hiisen yaliin too nemegdej ochino. Mongoloos zail.bitgii irgej ireerei.

1  |  0
Top